logo
Хакерууд iPhone 5 смартфонын хамгаалалтыг эвджээ

Хакерууд iPhone 5 смартфонын хамгаалалтыг эвджээ

2012/09/24
CHPWN хоч нэрээрээ алдаршсан хакер Грант Пол шинэ Apple iPhone 5 смартфоныг эвдэлсэнээ зарласан байна. Ингэснээр iPhone 5-д Apple компанийн зөвшөөрөөгүй хөтөлбөрүүдийг байрлуулж болно гэсэн үг юм. Худалдаанд дөнгөж баасан гаригт гарч эхэлсэн сматрфоны нэртэй энэ шинэ загварыг хэрхэн эвдэлж болох зааврыг хакер одоохондоо сүлжээнүүдэд байрлуулаагүй байна. Өөрөө үнэхээр эвдлэж чадсан гэдгээ баталгаажуулахын тулд тэрээр өөрийн Twitter микро блоктоо Cydia хавсаралтыг оруулсан iPhone 5-ын зургийг тавьсан байна. Энэ хөтөлбөр нь хууль бус интернет дэлгүүрүүдийн хавсаралтуудад хүртээмжтэй байдаг ба Apple-ийн эвдэлсэн гар утасны төхөөрөмжүүдэд байрлуулдаг юм. Гар утсанд тэр тусмаа iPhone-нд ямарч хөтөлбөрийг байрлуулахыг хориглосон зохиогчийн эрхийн хуулийг АНУ-д 2010 оны сүүлчээр баталсан юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш