logo

"Samsung"-д оногдох торгуулийг 707 сая доллароор нэмэгдүүлэхийг Apple компани шүүхээс шаарджээ

2012/09/24
Патентын хэргээр "Samsung"-ийг АНУ-д шүүж байгаа ба торгуулийг 707 сая доллароор нэмэгдүүлэхийг Apple компани шүүхээс шаардсан байна. Энэ тухай Уолл стрит жорнел сонин мэдээлсэн байна. Патенттай технологийг хууль бусаар ашиглан гудамжинд гаргасан өмнөд солонгосын өрсөлдөгчдийн бүтээгдхүүнийг АНУ-ын нутаг дэвсгэр дээр худалдахыг хориглох хууль гаргуулахыг Apple компани оролдож байна. "Samsung" өөрийн зүгээс торгуулийг багасгахыг хүсэн дахин шинэ шүүх хурал хийлгэхийг зорьж байна. Шүүхийн эцсийн шийдвэр гаргахаас өмнө өөрийн лавлагааг явуулах боломжийг тус компанийн хуульчид олж авсан байна. Шүүхийн эцсийн тогтоолыг 12-р сарын 6-нд шүүгч Люси Кох гаргах юм байна. Хэрвээ "Samsung" компани тодорхой хуулийг зөрчсөн гэж үзвэл шүүгч Кох тус компанийн торгуулийг 3 дахин нэмэгдүүлэх бүрэн эрхтэй юм. Энэ наймдугаар сарын сүүлчээр АНУ-ын иргэний төлөөлөлтэй шүүх Apple компанийн гар утасны бүтээгдхүүнийг "Samsung"компани хуулбарласан гэж үзсэн юм. Шүүхийн иргэний төлөөлөл Apple компанийн хохиролыг 1,05 тэрбум гэж үзсэн юм. Утасгүй холбооны технологийг Apple компани хулгайлсан гэж "Samsung" мэдүүлсэн боловч үүнийг хэрэгсээгүй юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш