logo
Нүүрсний үнэ буурчээ

Нүүрсний үнэ буурчээ

2012/09/25
Хятадын нүүрс олборлогч томоохон 90 компанийн ашиг орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.8 хувиар буурчээ.

Мөн гангийн үйлдвэрлэл багасч, нүүрсний импорт нь 82.8 хувиар буурсан байна. Энэ нь манай нүүрсний экспорт буурахад мөн нөлөөлж байгаа аж. Энэ жилийн долдугаар сарын байдлаар Монголын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар, өмнөх сартай нь харьцуулахад 69 хувиар буурсан байна.  Түүнчлэн оны эхэнд 120 ам.доллар байсан нүүрсний үнэ одоо 50-60 ам.доллар болтлоо унасан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш