Баруун аймгуудад ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн орон нутгийн томилолт Баян-Өлгий аймагт үргэлжилж байна.
Ерөнхий сайд эхлээд тус аймгийн “Тирлик” захын үйл ажиллагаатай танилцлаа. Тус захад 1200 орчим хүн гадаа талбайд лангуу, чингэлэг түрээсэлдэг бөгөөд энэ хүмүүсээс сар бүр 25-35 мянган төгрөгийн түрээс авдаг байна. Гэтэл захын удирдлагууд энэ 2012 он дөнгөж гаргаад түрээсийн төлбөрөө 50 хувиар нэмсэн нь түрээслэгчдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Засгийн газрын тэргүүнийг тус захын үйл ажиллагаатай танилцах үеэр түрээслэгчид энэ асуудлаа ярьж, түрээсийн төлбөрийг хямдруулж өгөхийг хүслээ.Энэ асуудлыг аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ Ерөнхий сайд тодруулаад түрээсээ нэмэх нь тус захын асуудал ч гэлээ иргэдийн амьдрал ахуйд хүндрэл учруулж байгаад нь хариуцлага тооцох ёстой. Өлгий хот дахь хамгийн ашигтай байрлал бүхий 30 га газрыг 1200 гаруй иргэнд түрээсэлж, жилд 200 гаруй сая төгрөгийн ашигтай ажилладаг хэрнээ ердөө сая гаруйхан төгрөгийн татвар төлдөг. Ийм атлаа захын эрүүл ахуй, түрээслэгчдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах тал дээр ямар ч арга хэмжээ авдаггүйд түрээслэгчид нь бухимдаж байсныг Засгийн газрын тэргүүн хэллээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэдийн энэ гомдлыг өнгөрсөн гуравдугаар сард хүргүүлсэн ч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй байгаа нь иргэдийн гомдлыг шийдвэрлэхдээ хойрго хандаж буйн илрэл гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд төрийн байгууллагууд иргэдийн төлөө үйлчилдэг байх ёстой. Тэдний гомдол санал бүрийг сонсож, хүлээн авч ажил хэрэг болгох учиртай. Энэ ч үүднээс сар бүрийн эхний долоо хоногийн лхагва гаригт яаралтай шийдвэрлэх асуудал гарсан аймгийн удирдлагуудыг холбогдох яам, агентлагийн удирдлагуудтай видео хурал хийлгэж байхаар болсон тухайгаа энэ үеэр мэдэгдлээ. Мөн салбар салбараараа ийм хурал хийж асуудлаа нэг мөр шуурхай цэгцэлж байхыг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг үүрэг болголоо. Энэ нь зардал чирэгдэл гаргаж Улаанбаатарт ирээд нэг сайдтай уулзах гэж цаг бардаг асуудлыг цэгцэлнэ гэж тэрбээр үзэж байгаа юм.
Ингээд “Тирлик” захад лангуу түрээсэлдэг иргэдийн гомдлын хариуг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар яаралтай шийдвэрлүүлж ямар арга хэмжээ авах гэж буй талаар мэдэгдэхийг үүрэг болголоо.
Баян-Өлгий үндэсний онцлогтой аймаг. Тиймээс ч энэ нутгийн их, дээд сургууль төгссөн залуучууд нутагтаа ажиллаж амьдрахаар буцаж ирдэг. Тиймээс энэ аймагт 400 гаруй эдийн засагч, 900 гаруй багш ажилгүй байна. Тус аймагт 9000 гаруй хүн ажилгүй байгаагийн 50 гаруй хувь нь дээд боловсролтой. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд төр засаг анхаарч ажиллаач хэмээн орон нутгийн удирдлагууд Ерөнхий сайдаас хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.