Хятадын Чэнду хотын Ардын Шүүх Чончин хотын цагдаагийн газрын дарга асан Вэн Лижуныг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авилга авсан хэргээр буруутгаж, түүнд 15 жил хорих ял оноожээ. Шүүх түүнийг 480 мянган долларын авилга авсан гэж үзсэн байна.
Вэн өнгөрөгч хоёрдугаар сард Чэнду хот дахь Америкийн консулын газарт орогнол хүсч очсоны дараа нөлөө бүхий улс төрч Бо Шилайг огцруулсан үйл явдлууд өрнөсөн билээ. Хятадын шүүх өнгөрсөн сард Бо Шилайгийн эхнэр Гу Кайлайг бизнесмэн Нэйл Хэйвүдийн амь насыг хөнөөсөн хэргээр буруутгаж, түүнд харгалзах хугацаатай цаазын ял оноосон. Дундад улсын төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр Вэн Лижуныг Гу Кайлайгийн үйлдсэн аллагыг нуун дарагдуулахаар оролдсон хэмээн буруутгажээ.
Шинжээчдийн хэлж байгаагаар цагдаагийн газрын дарга асан Вэнд ял оноосон нь Дундад улсын удирдлагууд солигдохоос өмнө улс төрч Бо Шилайтай холбоотой дуулиант хэрэгт цэг тавих зорилготой алхам байж магадгүй аж.
52 настай Вэн зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг хатуу арга хэмжээ авдгаараа алдартай байсан байна. Тэрээр улс төрч Бо Шилайтай ойрын харилцаатай ажилладаг байжээ. Вэн хоёрдугаар сарын эхээр Чэнду хот дахь Америкийн консулын газар очсон ч дараа өдөр нь өөрөө цагдаагийн газар очжээ. Түүнээс хойш тэрээр хорионд байсан юм. Английн гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Вэн консулын газр очсоныхоо дараа бизнесмэн Хэйвүдийн үхлийн талаар мэдээлэл өгсөн байна. Үүний дараахан Бо Шилайг Чончин хотын Коммунист намын даргын албан тушаалаас нь огцруулж, түүний эхнэр Гу Кайлайг бизнесмэн Нэйл Хэйвүдийн аллагын хэрэгт буруутган, улмаар түүнд ял оноосон юм.
Э.АМАР