Олон нийтийн харилцааны "Facebook" сайтын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 955 саяд хүрээд байгаа. Энэ сайтыг ашиглан найз нөхөдтэйгөө харилцаж, хэрэгцээт мэдээллээ авах, үйл ажиллагаагаасурталчлах өргөн боломж нээлттэй байдаг. Гэвч Facebook–ийг ашиглахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг Нидерландад болсон үйл явдал сануулж байна.
Өнгөрөгч баасан гаригт Нидерландын хойд хэсэгт орших Харен хэмээх жижиг хотод амьдардаг нэгэн өсвөр насны охин төрсөн өдрөө тохиолдуулан үдэшлэг зохион байгуулжээ. Тэрээр "Facebook" сайтаар дамжуулан найзуудаа үдэшлэгтээ урьсаны дараа 3000 гаруй хүн цугласан байна. Учир нь охин 16 насныхаа төрсөн өдрийн баярын арга хэмжээг "Facebook" цахим хуудсандаа"private" буюу "хувийн" гэсэн тохиргоон дээр тавихаа мартсан учраас түүний үдэшлэгийн урилга найзуудаас нь найзуудад нь дамжиж, богино хугацаанд 30,000 хүнд хүрсэн гэнэ.
Харамсалтай нь үдэшлэг эмх замбараагүй байдал болон хувирчээ. Цугласан залуучууд цагдаа нар луу лонх, чулуу шидэж байсан байна. Мөн тэд дэлгүүрүүдийг тонон, машин шатааж, гудамжны зарлалын самбар зэргийг эвдлэн сүйтгэжээ. Эмх замбараагүй байдлын үеэр зургаан хүн шархадсаны гурав нь хүнд гэмтэл авсан байна. Эмх журам сахиулах ажилд 600 орчим цагдаа дайчлагдсан бөгөөд тэд 20 хүнийг баривчилжээ. Цагдаа нар төрсөн өдрийн эзнийг хамгаалах үүднээс түүнийг гэр бүлийнхнийх нь хамт аюулгүй газарт хүргэсэн байна.
Э.АМАР