Холливүдийн жүжигчин Леонардо Де Каприогийн тоглосон "Чаддаг Юм Бол Намайг Барь" кинонд гардаг үйл явдал бодит амьдрал дээр тохиолдсоныг Италийн цагдаа нар хэлж байна. Андреа Сирло хэмээх 32 настай ажилгүй залуу нислэгийн багийнханд өөрийгөө нисгэгч гэж итгүүлэхийн тулд нисгэгчийн дүрэмт хувцас өмсөн Германы "Люфтханза" компанийн нисгэгчийн хуурамч үнэмлэхтэй явж байгаад баригджээ. Түүнийг Турин хотын нисэх буудал дээрээс саатуулсан байна.
Цагдаа нарын мэдээлснээр өнгөрөгч дөрөвдүгээр сард уг залуу гадна төрхөө өөрчилснийхөө ачаар Германы Мюнхенээс Турины чиглэлийн онгоцонд үнэгүй сууж иржээ. Тухайн үед онгоцыг жинхэнэ нисгэгч нар жолоодсон бөгөөд нисгэгчийн хувцас өмссөн залуу "гуравдугаар нисгэгчээр" байсан байна. Мөн тэрээр Facebook болон Twitter хуудсандаа өөрийгөө нисгэгч хэмээн "рекламдаад" авчээ.
Цагдаа нар түүний араас олон сар мөшгисний эцэст өнгөрөгч баасан гаригт Турин хотын нисэх буудал дээрээс баривчилсан байна.
Турин хотын цагдаа Филиппо Ванни хэлэхдээ "Тэр өөрийгөө тэс өөр хүн байдлаар танилцуулахыг хүссэн учраас ийм сонголт хийсэн. Тэр найз нөхөддөө хүлээн зөвшөөрөгдөхийг, мөн шинэ орчинд орж танилын хүрээгээ нэмэгдүүлэхийг хүссэн" гэжээ.
Цагдаагийн мэдэгдэлд дурдсанаар сэжигтнийг агаарын тээврийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан, хууль бус бичиг баримт ашигласан хэргээр шалгаж байгаа юм байна. Цагдаа нар сэжигтнийг баривчлах үед тэрээр нисгэгчийн дүрэмт хувцастай байсан ч хувцсан дээр нь ямар нэг компаний лого таних тэмдэг байгаагүй гэнэ. Люфтханза компанийн төлөөлөгч Итали эр зорчигчийн тасалбартай байсан учраас онгоцонд суусан байж магадгүй гэж мэдэгджээ.
Цагдаа нар сэжигтнийг баривчилсныхаа дараа түүний гараажаас нисгэгчийн дүрэмт хувцастай адил загвартай олон тооны хувцас болон хуурамч үнэмлэхүүдийг илрүүлж, хураан авсан байна.
Э.АМАР