Ливийн арми зэвсэгт бүлгүүдийг нийслэл Триполи хотоос хөөн гаргажээ. Үүнээс өмнө Бенгази болон Дерна хотуудаас исламын зэвсэгт бүлгүүдийн албадан гаргасан байна.
Ням гаригт "Жадо Хувьсгалын Бригад" нэртэй Ливийн зэвсэгт бүлгийнхэн өөрсдийн байрлаж байсан барилгаа засгийн газарт шилжүүлэн өгсөн байна. Учир нь Ливийн ерөнхийлөгч бүх зэвсэгт бүлгүүдэд засгийн газрын хяналтанд орохыг, эсвэл тарахыг үүрэг болгосон аж.
Бенгази хот дахь Америкийн консулын газарлуу зэвсэгт этгээдүүд халдаж, элчин сайд Кристофер Стивенс болон Америкийн бусад гурван иргэнийг хөнөөсөн. Үүний дараа Ливичүүд хүч нөлөө бүхий зэвсэгт бүлгүүдийг эсэргүүцэх нь нэмэгдсэн байна. Ливийн иргэний дайн бараг жилийн өмнө өндөрлөсөн ч энэ улсын эрх баригчид босогчдын эгнээнд тулалдаж байсан зэвсэгт бүлгүүдийг бүрэн хянаж чадахгүй байгаа юм.
Сүүлийн 11 сар гаруйн хугацаанд Ливийн шилжилтийн засгийн газрын удирдлагуудын хувьд улс орондоо эмх журам сахиулах нь амаргүй ажил байсан билээ. Муаммар Каддафигийн дэглэмийг түлхэн унагахаар босогчдын эгнээнд тулалдаж байсан зарим иргэд дайн дууссаны дараа ч зэвсгээ хаяагүй байна.
Өнгөрөгч баасан гаригт Бенгази хотод 30 мянга гаруй хүн жагсаж, зэвсэгт бүлгүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэд зэвсэгт бүлгийнхэн байрладаг хэд хэдэн барилгын ойролцоо жагссан байна.
Э.АМАР