Эмээ:
-Гал команд уу? хүүхээ манайд гал гараад байна.
-Бид яаж танайд очих вэ? Эмээ:
-Яаж юу байхав. Нөгөө улаан машинаа унаад л хүрээд ирэхгүй юу…
|
-Аав аа, архины үнэ нэмэгджээ. Танд хэцүүхэн болж дээ. Ямар ч байсан бага л уух хэрэгтэй болсон байна даа.
-Үгүй, хүү минь, чамд хүнд болно. Чи бага идэх л болж дээ.
|
Заан шорт өмссөн явж байтал шоргоолж тааралдав.
-Хөөе заанаа чи наад шортоо тайл даа!
-Хамаг юм ил гарчихна ш дээ. За за чи ч юу л харав гэж гээд тайлжээ. Шоргоолж шортон дээгүүр баахан явж байснаа:
-Энэ миний шорт биш байна карматай байсан юм.
|
Замын хажуугаар залуу алхах бөгөөд түүнийг харсан машинтай яваа танил нь дуудлаа.
-Хаа хүрч явна вэ?
-Хүнтэй уулзах гээд л.
-Суучих хө, дөхүүлээд өгье.
-Хэрэггүй дээ, найз нь их яарч явна...
|
-Чи нэг татчих уу?
-Болохгүй ээ, машинтай явна.
-Ээ, чи одоо мэдсээр байж машинаа тавьчихаад ирэхгүй.
-Та нарыг надгүйгээр эхэлчих байх гэж яараад.
|