logo
Хятад улс Афганистанд байр сууриа бэхжүүлж байна

Хятад улс Афганистанд байр сууриа бэхжүүлж байна

2012/09/25

Хятад улс Афганистанд байр сууриа бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулав. ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд Жоу Юнкан өнгөрсөн амралтын өдрүүдэд Кабулд айлчлав. Айлчлалыг урьдчилан мэдээлээгүй. Энэ нь 1966 оноос хойш Хятадын ийм дээгүүр албан тушаалтай зүтгэлтний тус улсад хийсэн анхны айлчлал юм.

Байдлаас харахад аюулгүй байдлыг бодож айлчлалыг нуун далдласан. Цэргийн анги салбар нь Афганистанд байрлсан НАТО-гийн орнуудын дээгүүр албан тушаалтнууд Кабулд хийх айлчлалаа бас хэзээ ч урьдчилан зарлаж мэдээлэхгүй байна.

Айлчлалын өдөр хугацааг зөв зохистой сонгож авсан гэж Стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч Ажар Куртов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Америкийн цэргийг Афганистанаас гаргахтай холбогдуулан байдлыг өөртэд нь ашигтай болгохыг Бээжин оролдож байна. Хятад Афганистанд байр сууриа бэхжүүлж, үр нөлөөгөө өргөжүүлэхийн тулд шилжилтийн үед зах зээлийг төлөвшүүлэх бодолтой байна. НАТО-гийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш тус улсын байдал доройтох нь Хятадад ямар ч ашиггүй. Тэгвэл оруулсан хөрөнгөө алдаж мэднэ» гэв.

Аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээр тус айлчлалын үр дүнгээр гарын үсэг зурсан баримт бичгүүдийн дотор байгаа нь тохиолдлын хэрэг биш. Жоу Юнкан үүнд гол үүрэг гүйцэтгэсэн. Түүний тэргүүлж байгаа нийгмийн аюулгүй байдлын яам Афганистаны цагдаагийн хүчин бэлтгэхэд Кабулд туслана. Хятад улсаас материаллаг ба зохион байгуулалтын тусламж Афганистаны цагдаагийн байгууллагад үзүүлж, нийгмийн аюулгүй байдлыг хангах талаар хуримтласан туршлагаа хуваалцана. Эдүгээ «эмзэг» салбарт үзүүлэх хятадын тусламж ирээдүйн түшиг тулгуур болно гэж Кабул үзэж байна. Афганистаны нийгэм ер нь лалын шашинт орнуудад өрнөдэд зохисгүй хандаж байгаа учир өрнөдийнхөн цагдаагийн хүрээнд ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй.

Хятад Афганистаны цагдаагийн хүчинтэй эв найрамдалтай байх нь тус улсад ажиллаж байгаа хятадын пүүсүүд ба ажилтнуудын аюулгүй байдлыг бүрэн хангахад чухал юм. Кабулд Жоу Юнкан хэлэлцээ хийх үеэрээ хятадуудын аюулгүй байдлыг хангах, тэдний эд хогшилыг бүрэн бүтэн байлгах баталгаа өгөх хүсэлт ерөнхийлөгч Хамид Карзайд тавьжээ. Ерөнхийлөгч туслах амлалт өгч, хятадын хөрөнгө улс орны нь эдийн засагт илүү их хэмжээгээр оруулахыг сайшаан дэмжив.

Гарын үсэг зурсан хэлэлцээрүүд үүнд зам тавьж байна. Эдгээр баримт бичиг Афганистаны эрчим хүч, уул уурхайн аж үйлдвэр, барилгын дэд бүтэцэд Хятадын байр суурийг бэхжүүлэхэд туслана. Хятад хөрш улсын эрдэс нөөц, үнэт төмөрлөгийн баялаг орд газруудыг эзэмшихийг аль хэдийнэ эрмэлзэж эхлэсэн.

Жоу Юнканы Кабулд хийсэн айлчлал улс төрийн гол үр дүнтэй болов. Сүүлийн бараг хагас зуун жилд хятадын дээгүүр албан тушаалтай зүтгэлтэн Афганистанд анх удаа айлчласан явдал НАТО-гийн цэргийг тэндээс гаргасны дараа Кабулын улс төрийн урьтлал хаашаа чиглэгдэхийг харуулав.

Хамид Карзай ерөнхийлөгчийн хувьд Хятадад таван удаа айлчилсан юм. Энэ зун ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр Афганистан ажиглагчийн статустай болсон үед бас айлчилжээ. Чухамхүү Бээжин Афганистанд энэ талаар идэвхтэй туслав. Кабулаас үүний хариуд зохих алхам хийнэ гэж Бээжин найдаж байна.

Хамид Карзай хятадын түншүүдийнхээ өмнө нэр нүүрээ барахгүйн тулд хичээнгүйлэн ажиллана.Учир нь АНУ энд Хятадад байр сууриа тавьж өгөх гээгүй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш