Монголын оюутны холбоог шинэчлэх оюутан залуусын түр зөвлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн зохицуулагч Б.Амгаланбаатар энэ үеэр "Монголын оюутны холбоо ээлжит чуулганаа яаралтай хуралдуулж удирдлагаа солих цаг болсон. Уг нь ээлжит чуулганаа хоёр жил тутамд хуралдуулах ёстой. Гэтэл Монголын оюутны холбооныхон УИХ-ын сонгуультай холбоотойгоор ээлжит хурлаа хойшлуулсан" хэмээн ярилаа.
Түүнчлэн уг зөвлөлөөс "Монголын оюутны холбоо эрх мэдлээ урвуулан ашиглаж, оюутны байгууллагыг улстөржүүлэн есөн cap илүүтэй хугацаанд хууль бус үйл ажиллагаагаа явууллаа. Үүнийгээ таслан зогсоож, МОХ-ны үйл ажиллагаанд улс төрийн нам, эвслийн нөлөөллийг зохион байгуулалтын давуу эрхтэйгээр оролцуулахгүй байх ёстой.
МОХ-ны 18 дугаар чуулга уулзалтыг зохион байгуулахдаа Монголын оюутны холбоог шинэчлэх оюутан залуусын түр зөвлөлтэй хамтран ажиллаж, хоёр талаас ажлын хэсэг гарган хамтран зохион байгуулагчаар оролцуулах ёстой" гэсэн шаардах бичгийг Монголын оюутны холбоонд хүргүүлсэн байна.