logo
Б.Мөнгөнтуул их мастертэй тэнцлээ

Б.Мөнгөнтуул их мастертэй тэнцлээ

2012/09/26
Туркийн Анкара хотноо FIDE-гийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний энэ оны сүүлийн цувралд оролцож буй их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр тэмцээний долоо дахь тоглолтоо хийж, Болгарын их мастер Антоанета Стефановатай хараар тоглон тэнцжээ.

Ингэснээр Б.Мөнгөнтуул нийт 3,5 оноотой болж, наймдугаар байрт бичигдээд байна. Тэрбээр өнөөдөр найм дахь өргийн тоглолтоо Энэтхэгийн их мастер Конеру Хампигийн эсрэг хийх юм.  Тэмцээний долоон өргийн дараахь байдлаар Конеру Хампи тав хожиж, хоёр тэнцсэнээр зургаан оноотой тэргүүлж байна. Тэмцээний сүүлийн өргийн тоглолт 28-нд болж, ялагч тодрох юм.

Эх сурвалж: Нийслэл таймс
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш