logo
Төмөрлөгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ

Төмөрлөгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ

2011/07/09
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан “Металл опт”, “Хангайн ган эрдэнэ”, “Синвоюань”, “Алсын өртөө”, “Даргиатын ам”, “Хатуу төмөр” компаниудын үйл ажиллагааг зогсоожээ.
Дээрх компаниуд бүгд хятадын хөрөнгө оруулалттай юм. Тэд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ тохирлын баталгаанд хамруулаагүй, гэрчилгээ аваагүй болох нь шалгалтын явцад илэрчээ. Мэргэжлийн байгууллагын лабораторт дээрх компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шинжлэхэд шаардлага хангаагүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш