Наадам болох сургаар хөдөөгийн иргэд малаа нийслэл руу “туудаг”. Нэг үгээр хэлбэл нийслэлчүүдэд шинэ шөл уулгах гэж. Тэгвэл энэ жилээс эхлэн нийслэлийн хамгаалалтын ногоон бүсэд зөвшөөрөлгүйгээр малтайгаа орж ирсэн малчдыг албадан нүүлгэж, шаардлагатай тохиолдолд малыг нь улсын орлого болгохоор болжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нийслэлийн ногоон бүсэд зөвшөөрөлгүй орж ирсэн 100 гаруй өрхөд нүүх шаардах хуудас хүргүүлсэн аж. Шаардах хуудас авсан хэрнээ нүүгээгүй айл өрхийн малыг өнөөдрөөс эхлэн албадан хурааж эхлэх юм байна.
Судалгаанаас үзвэл нийслэлд дөрвөн мянга гаруй мал тоологджээ. Эдгээрээс 2000 орчим нь бог, бусад нь бод мал аж.
Хуульд зааснаар бол төв суурин газарт мал байлгахыг хориглосон байдаг. Хүн ам ихээр суурьшсан бүс нутагт мал байлгаснаас болж халдварт өвчин тархах магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлд мал байлгахгүй шийдвэрт хүрсэн юм.
Гэсэн ч амьдрал ахуйгаа залгуулах гэсэн малчид малын сүү, үс, ноосыг зах зээлд нийлүүлэх гэж төв суурин газрыг барааддаг байна. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд малчдыг зуны улиралд түр нутагшуулах бүсийг бий болгосон хэдий ч үр дүнгүй байгаа аж.

А.Лхагважав