logo
 Н.Энхбаяр өөрт нь тулгаж буй ялыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэнэ

Н.Энхбаяр өөрт нь тулгаж буй ялыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэнэ

2012/09/26

Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр дөрвөн жил хоригдох ялаар шийтгүүлсэн Монгол улсын Ерөнхийлөгч асан,  МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн  Н.Энхбаярын давж заалдах гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд өглөөний 08.30 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл хэлэлцэв.
     Шүүх хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, шүүгчдэгчдийн өмгөөлөгч нар оролцсон юм. Хэдийгээр Н.Энхбаяр өөрөө оролцох хүсэлтэй байсан гэх боловч эмч нарын дүгнэлт түүнийг удаан хугацаагаар хэвтрийн дэглэм сахих ёстой гэж гарсан тул шүүх хуралд оролцуулаагүй аж.
Улмаар шөнийн 00.00 цагт гарсан шүүхийн шийдвэр түүнд оноосон ялыг хэвээр батлах шийдвэр гаргав.  Гэвч хоёр шатны шүүхээс оноосон ялыг МАХН-ын дарга Н.Энхбаяр болон өмгөөлөгч  С.Нарангэрэл нар хэзээ ч  хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн бөгөөд  хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхэд хандах юм байна.

С.Тулгат

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш