Африкийн холбооны цэргүүд болон Сомалийн засгийн газрын хүчнийхэн босогчдын хяналтанд байсан Мидо хотыг эзэлсний дараа Аль-Шабааб бүлгийн дайчид бууж өгчээ. Аль-Кайдатай холбоотой тус зэвсэгт бүлгийн 200 гаруй гишүүн өнгөрөгч бямба гаригт Африкийн Холбоо болон Сомалийн засгийн газрын хүчнийхэнд зэвсгээ хураалгасан байна.
Сомалийн засгийн газар болон Африкийн Холбоо Ал-Шабааб бүлгийн сүүлийн түшиц газар болох өмнөд хэсгийн Кисмэюү хот руу дайрахаар бэлтгэж байгаа юм. Хэрэв дайралт амжилтгүй болбол зэвсэгт бүлгийнхэн дахин халдлага үйлдэж магадгүй.
Энэ сарын эхээр Сомалийн ерөнхийлөгчөөр Хассан Шэйх Мохамуд сонгогдсоноос хойш зэвсэгт этгээдүүд удаа дараа халдлага үйлджээ. Зэвсэгт бүлгийнхэн шинэ ерөнхийлөгчийг барууныхны эрх ашигт үйлчилж байна гэж үзэж байгаа юм байна.
Э.АМАР