Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавез залуу сонгогчдод хандсан сурталчилгаа явуулж, тэдний дунд нэр хүндээ өсгөхөөр чармайж байна. 14 жил төрийн эрх барьсан өвгөн удирдагч 10-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ. Чавезын өрсөлдөгч түүнээс даруй 18 насаар дүү Энрике Каприлес юм. Хоёр нэр дэвшигчийн хувьд залуучуудын дунд нэр хүнд олох нь маш чухал. Учир нь Венесуэлд аль нэр дэвшигчийг дэмжихээ шийдээгүй байгаа хүмүүс бол голцуу залуучууд ажээ.
Америкийн эсрэг хэл амаа билүүддэгээрээ зартай Чавез сонгуулийн сурталчилгаагаа өвөрмөц байдлаар хийж байна. Жишээ нь 58 настай удирдагчийг залуу рэппэр, мотоциклчин, шийдэнд тохож байгаа сагсчин, мөн боксчин байдлаар дүрсэлсэн эрч хүчтэй зургуудыг нийслэл Каракас хотын гудамжнаас харж болно. Граффитчид, хип хопчид болон бүжигчид энэ оны эхээр эдгээр зургуудыг зуржээ.
Каракас бол хүн амины гэмт хэргийн гаралтаар дэлхийд дээгүүрт бичигддэг хотуудын нэг билээ. Ялангуяа ядуусын хороололд амьдардаг залуучууд бусдын гарт амиа алдах нь элбэг. Тиймээс Чавезын сонгуулийн сурталчилгаа залууст хандсан утга агуулгатай байгаа аж.
Чавезыг дэмжигчид энэ оны эхээр "Отро Бета" хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан бөгөөд тэд Каракасын ядуусын хорооллынхон барилгын хананд зураг зурж, спортын үзүүлбэр үзүүлэх зэргээр хүмүүсийн анхаарлыг татдаг байна.
"Отро Бета" хөдөлгөөнийхний хэлж байгаагаар хүмүүсийг бүтээлч үйл ажиллагаанд татан оролцуулах нь тэднийг танхай дээрэм, хар тамхи зэрэг муу зүйлсээс хол байхад тустай юм байна. Чавез саяхан Патиору хэмээх ядуусын хороололд ирж, сонгогчидтойгоо уулзах үеэрээ анх удаа хотын захын ядуу дүүрэгт амьдардаг залуучуудын аюулгүй байдлын талаар үг хэлсэн нь анхаарал татжээ. Тэрээр бүтэхгүй зүйлд ороолцолддог залууст хандан бидэнтэй нэгд, манай хөдөлгөөнд нэгд хэмээн уриалсан байна.
58 настай Чавез өөрийгөө спорт, ядуусын хорооллын амьдрал, хип хоп хөгжим зэрэгтэй холбож байгаа нь инээдтэй хэрэг, тэр газрын тосны баялагийг үрэн таран хийж байна хэмээн өрсөлдөгч Энрике түүнийг шүүмжилсэн байна.
Чавезын шинэлэг сурталчилгаа ямар нөлөөтэй байхыг хэлэхэд хэцүү юм. Ямартай ч Чавез болон түүний өрсөлдөгч Энрике Каприлес нар залуучуудын дэмжлэгийг хүлээхээр чармайж байна.
Э.АМАР