МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд өчигдөр 18:00 цагийн турш үргэлжилж шөнийн 01.40 цагт дуусч шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.Хуралд даргалагч шүүгчээр нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, шүүгчдэгчдийн өмгөөлөгч нар оролцлоо.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар буруутган Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн сарын 2-нд дөрвөн жилийн хорих ял оноосон. Түүнд холбогдох долоон тэрбумын авлигын хэргийг шүүх хурал гурван өдөр үргэлжилж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт долоон жил, Д.Дуламсүрэнд зургаан жил, До.Чулуунбаатарт 5.1 жил, Ж.Мягмаржаргалд зургаан жилийн хорих ялыг тус тус оноосон юм.
Гэхдээ 2009 онд гарсан Өршөөлийн хуулийн дагуу шүүгдэгч нараас тус бүр гурван жилийн ялыг хасаж Н.Энхбаярт дөрөв, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт гурав, До.Чулуунбаатарт 2.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ.
Ж.Чингүүн /www.ipost.mn/