logo
Тавдугаар цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудлыг шийджээ

Тавдугаар цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудлыг шийджээ

2012/09/27
Тавдугаар цахилгаан станц барих асуудал нааштайгаар урагшилж байна.  Энэхүү ажлын хөрөнгө оруулалтыг "Ньюком" корпораци болон Японы "Sojitz", БНСУ-ын "Posco Energy", Францын "GDF Suez" компаниудын хамтарсан групп хийхээр тохирсон байсан.

Тэгвэл тус групп цахилгаан станц барих төсөлд 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар шийдсэн байна. Тавдугаар цахилгаан станцыг 2016 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээний 50 хувийг хангах хүчин чадалтай байх юм.

Ямартай ч нийслэлчүүдийн эрчим хүчний тулгамдсан асуудал дуусгавар болох цаг ойртож байгаа сайхан мэдээ байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш