logo
Багуудыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ

Багуудыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ

2012/09/27
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Улаан-Хус сумын Согоот, Хөх хөтөл багаар очлоо. Энэ хоер баг нь манай улсын баруун хязгаарын  хамгийн захын сумд юм. Засгийн газрын тэргүүн эдгээр сумын сургууль болон цэцэрлэг, эмнэлгийн байдалтай танилцаж, шийдүүлэх, тулгамдсан ямар асуудал байгаа болон багийн иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэд алслагдсан сум, багийн иргэдийн нийгмийн асуудалд анхаарч ажиллахыг хүслээ.
Тухайлбал, Хөх хөтөл баг нь 300 орчим өрхийн 4000 гаруй хүн амтай, өөрөөр хэлбэл сумын дайтай баг юм байна. Цэцэрлэгийн насны 100 орчим хүүхдийнх нь 60 нь цэцэрлэгт явдаг байна. Цэцэрлэг нь жижгэвтэр хоёр танхим бүхий байшинд байх бөгөөд өрөө тасалгааны хүрэлцээгүйгээс бүх хүүхдийг хамруулж чаддаггүй байна. Мөн тус сургуулийн дотуур байр нь засвартай байгаагаас хүүхдүүдээ “Хөгжлийн төв” болон соёлын төвдөө байрлуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд эдгээр багаар орж, ажил байдалтай нь танилцсаныхаа дараагаар “Монгол Улсын Засгийн газар хүн олон суурьшсан сумын дайтай багуудаа бодлогоор дэмжиж ажиллана” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Ингэхдээ Хөх хөтөл багийн дунд сургууль Швецарийн хөгжлийн агентлагийн хандиваар сайхан дотуур байртай болсон байна. Тиймээс хуучин дотуур байраа засаад  хичээлийн хоёр байртай болох гэж байгаа юм байна. Ингэвэл сургууль гурав биш хоёр ээлжтэй болох боломтой гэж байна гэж хэлэхдээ сурагчдынхаа төлөө анхаарал тавьж санаачилгатай ажиллаж буй сургуулийн захирлын ажлыг үнэлж байгаагаа илэрхийллээ.
Эдгээр сумд нь эрчим хүчинд холбогдсон, 24 цагийн цахилгаантай юм байна. Тиймээс сургуулийн хуучин дотуур байрыг хичээлийн байр болгон засварлахад төрөөс анхаарч өгөхийг Засгийн газрын тэргүүнээсээ тус багийн иргэд хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ховд, Баян-Өлгий аймаг дахь томилолтоо өндөрлөж 2012 оны 09 сарын 26-ны энэ өдөр Увс аймагт  томилолтоо эхлүүлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш