logo
29 хүртэлх насны залуусыг гэрээт хилчний албанд бүртгэж эхэлжээ

29 хүртэлх насны залуусыг гэрээт хилчний албанд бүртгэж эхэлжээ

2012/09/28
Хил хамгаалах байгууллага гэрээт хилчний албанд 29 хүртэлх насны залуусыг бүртгэж эхэллээ. Тус албанд элсэх хүсэлтэй залуус цэргийн алба хаасан эсвэл иргэний их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай юм. Хоёр жилийн хугацаанд гэрээт хилчний алба хааснаар тохилог байранд амьдарч, хүнс, хувцас, эмнэлгийн хангалтыг үнэ төлбөргүй эдлэн албан тушаалын зэрэглэлийн үндсэн цалин болон бусад нэмэгдлүүдийг авах боломжтой. Мөн гэрээгээр хоёр жилийн хугацаанд амжилттай алба хаасан залууст Хил хамгаалах байгууллагад ахлагчийн албан тушаалд улирч ажиллах, гадаад болон дотоодын их дээд сургуульд үнэ төлбөргүй сурах боломж нээлттэй юм. Тиймээс гэрээт хилчний албанд хамрагдах сонирхолтой залуус энэ сарын 4-ний дотор ХХЕГ-т ирж бүртгүүлнэ үү. Ингэснээр залуус 45 хоногийн сургалтад хамрагдсанаар Хилийн 0129, 0168 дугаар ангиудад алба хаах эрхтэй болох юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш