УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө болон хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хүнд байгаатай холбогдуулан З.Баянсэлэнгэ, Г.Уянга, С.Ганбаатар Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл нарын нэр бүхий гишүүдийн хамтаар гадаад орнуудад хэрэгждэг “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлснээ өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төсвийн тодотгол хийснээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэх 7,5 тэрбум төгрөгийг баталсан билээ. Ингэснээр нэг хүүхдэд оногдох хоолны зардал 1100 төгрөг байсныг ирэх сарын нэгнээс эхлэн 1600 төгрөг болгоно.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын НББСШУБХ-ноос томилогдсон ажлын хэсгийн гишүүд цэцэрлэгүүдийн хоол, хүнсний хангамжийн талаар судалгаа хийсэн байна. Орон нутгийн төрийн өмчийн харъяалалтай “Хүнс хангамж” компаниуд харьяа дүүргүүдийн цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг хариуцан ажилладаг боловч зах зээл дээрх жижиглэнгийн үнээс даруй 20 хувийн нэмэгдэлтэй үнээр цэцэрлэгүүдийн хүнсийг нийлүүлж байгаа үзүүлэлт гарчээ. Тодруулбал,
№ Хүнсний бүтээгдэхүүний нэрс “Хүнс хангамж” компаний нийлүүлж буй үнэ Зах зээл дээрх жижиглэнгийн үнэ Нэмэгдэл хувь, хэмжээ
1 Хонины мах 7000 төг 5600 төг 30%
2 Цагаан будаа 2000 төг 1400 төг 30%
3 Шар будаа 2100 төг 1000 төг 55%
4 Гурил 800 төг 600 төг 20%
5 Ургамлын тос 3000 төг 2700 төг 10%
6 Төмс 600 төг 350 төг 40%
7 Лууван 800 төг 450 төг 40%
170 хүүхэдтэй нэг цэцэрлэг 7 хоногийн хүнсний хэрэглээгээ 1 сая 23 мянган төгрөгөөр “Хүнс хангамж” компаниас авч байгаа бол зах зээлийн үнээр дэлгүүрээс 780 мянган төгрөгөөр буюу даруй 30% хямд үнээр авах боломжтой байгаа юм. Эрүүл мэндийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2005 оны 225 тоот тушаалаар хүүхдийн хоногийн хоолны норм, шим тэжээлийн илчлэгийг тогтоосон байдаг. Энэ стандартаар 4-6 насны хүүхдийн хоногт хэрэглэх махны хэмжээ 170 гр байх ёстой. Гэвч өнөөдөр нэг хүүхдэд хоногт 40 гр орчим мах оногдож байгаа нь хоногийн хэрэгцээнийхээ дөнгөж 30%-ийг л авч байна гэсэн үг юм.
Хэдийгээр УИХ-аас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмсэн ч зуучлагч компаний нэмэгдэлтэй үнээр хүнс нийлүүлэх явдлыг зогсоохгүй бол ямар ч үр дүнгүй болно гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдэгдэж, хүнс хангамж нэртэй компани байх шаардлагатай эсэх дээр анхаарах цаг болсныг санууллаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай цэцэрлэгүүд шууд нийлүүлэлтийн гэрээ байгуулж ажиллах, эсхүл үнэхээр зуучлагч компани шаардлагатай гэж үзвэл ганц нэг монополь байгууллага бус өрсөлдөөн бий болгох үүднээс хоёроос доошгүй компанийг сонгон шалгаруулж ажиллуулах гарц байгааг тэрээр дурьдсан. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид үдийн хоолондоо хордсон гэх явдал энэ долоо хоногийн эхээр гарсантай холбогдуулан үдийн хоолны асуудлыг ч анхааран ажиллахаа илэрхийлэв.
Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлээд буйгаа дуулгалаа. Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаатай холбогдуулан “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх нь өнөөдөр манай улсад тулгамдаж байгаа хүнд асуудлуудын нэгийг шийдэхэд дөхөм болох юм. Энэ үйлчилгээ нь гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эх, эцэг болон хүүхэд харах боломжтой иргэд тодорхой шаардлага хангасны дагуу төрийн санхүүжилтээр гэртээ 6 хүртэл тооны хүүхэд харж хүмүүжүүлэх үйлчилгээ. Хүсвэл хүүхдээ харуулж буй эцэг, эхийн санаачлагаар төлбөр төлж болох бөгөөд энэ нь гэртээ суугаад хүүхдээ харж байгаа эцэг, эхэд нэмэлт орлого олох боломжийн хажуугаар хүүхдээ харуулж байгаа эцэг эхчүүд санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийх боломжтой болох юм. Улсын цэцэрлэгийн адил нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын 70 мянган төгрөг, хоолны зардлын 40 мянган төгрөгийг сар бүр олгоно хэмээн УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг онцоллоо.
Энэхүү хуулийн төслийн дагуу хүүхэд харах үйлчилгээг хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эруул ахуй, ариун цэврийн зохих шаардлагыг хангасан орчныг бүрдүүлсэн иргэн, хуулийн этгээд эрхэлж болох юм байна. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх иргэн нь баталсан хөтөлбөрийн дагуу богино хугацааны сургалтанд хамрагдах бөгөөд энэ үйлчилгээнд тавих хяналтыг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, боловсролын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхэр тусгасан байна.
Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 210 мянган хүүхэд байдгаас 120 мянга нь л сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг байна. Эдгээр хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулна гэвэл 1,8 ихнаяд төгрөг шаардагдах тооцоо байдаг аж. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр цэцэрлэгт хамрагдаагүй, хараа хяналтгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд учрах аюулаас сэргийлэх, сургуулийн өмнөх боловролын үйлчилгээг хүргэснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмж сайжирна. Нийслэл, аймгийн төвд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 59917 хүүхдэд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн, чанартай хоол хүнсний үйлчилгээ үзүүлж, нийгэмшэхүйн хөгжлийг нь дэмжих зорилго бүхий “Хүүхэд харах үйлчилгээ”-ний хууль эрх зүйн таатай орчин бий болно хэмээн үзэж буйгаа гишүүн илэрхийллээ.