Дорнод аймгийн Эрдэнэ сум, Цагаан-Уул, Цагаан-Овоо, Халх гол зэрэг сумын иргэдийн төлөөлөл өчигдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг иргэдийн саналыг авахын тулд тэдэнд авлига өгсөн тухай мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн байна.
Иргэдийн өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ оны УИХ-ын сонгуулийн VII тойрогт МАН-аас нэр дэвшихдээ тойргийнхоо 335 иргэнд хувьцааны төлбөр нэрээр тус бүр нэг сая, нийт 335 сая төгрөгийг 2012 оны зургадугаар сарын 25-ны өдөр бэлнээр олгосон гэнэ. Энэ тухай баримт ч иргэдэд байгаа хэмээсэн аж.
Эл мөнгийг олгоход НХХ-ийн сайд асан Т.Ганди, Сангийн сайд асан Д.Хаянхярваа болон Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхболд, зарим сум, багийн нийгмийн ажилтан зэрэг төрийн албан хаагчид, зарим банкны салбарын захирлууд хамтран оролцсон гэнэ.
Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллага, Авлигатай тэмцэх газрынхныг дээрх хүмүүсийг шалгаж өгөхийг хүссэн байна.