Манайдаа өндөр зэрэглэлийн гэгддэг "Чингис хаан" зочид буудлын ажилчид гадаадын иргэдийн эд зүйлийг хулгайлаад баригджээ.
ОХУ, АНУ-аас ирсэн үйлчлүүлэгчийнхээ өрөөг цэвэрлэхдээ цүнх, хувцсыг нь нэгжиж их хэмжээний мөнгө хулгайлсан болох нь илэрчээ.
Удаа дараагийн үйлдэлтэй энэ хэргийг УМБГ-ын мөрдөгчид шалгаж эхэлсэн байна.
Өчигдөр тус буудлын удирдах албан тушаалтнуудыг дуудаж байцаажээ. Энэ хэргийн талаар "Чингис хаан" зочид буудлын гүйцэтгэх захирал Ц.Цагаанбат "Ийм явдал гарсан нь үнэн. Манай хэд, хэдэн ажилтан холбогдсон учраас ярих боломжгүй. Цагдаа нар шалгаад үнэн мөнийг тогтоох байх" гэв.
Д.Болор