Өнөөдөр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс хоёр хурал зарлажээ. Тодруулбал, 14.00 цагаас МАХН-ын төв байр Цагаан ордонд хэвлэлийн бага хуралтай юм байна. Тус хурлаар Н.Энхбаярын биеийн байдал болон нам дотор болж байгаа үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл өгөх аж. Хуралдаанд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба болон бусад дарга, удирдлагууд оролцох ажээ. Мөн өнөөдрийн 11.00 цагаас Улс төр судлаач Л.Эрдэнэтуул болон “Шударга ёс” эвслийн гишүүд дэмжигчид шинэ санаачлага гаргасан талаар мэдээлэл хийх юм байна.
Б.Тогтох
www.mminfo.mn
Б.Тогтох
www.mminfo.mn