logo
 Өдөр бүрийн 10н санамж

Өдөр бүрийн 10н санамж

2012/09/29
1.Миний амьдралд энэ өдөр дахин давтагдахгүй шүү дээ.

2.Өнөөдөр би шаналж зовохгүй, аз жаргалтай өнгөрөөнө. Аз жаргалаа эргэн тойрны хүмүүстэйгээ хуваалцах ёстой.

3.Өнөөдөр өөрийгөө баярлуулъя. Усанд орчихъё, үс зүсээ янзалъя, олигтойхон хувцсаа өмсье, хэдэн минут эрүүл агаарт гаръя, толгой тархиа сэргээ...

4.Өнөөдөр өөртөө ашигтай, сонирхолтой, бие болоод сэтгэлийг өөд татахуйц нэг сонин юм олж уншъя, тэгээд эргэцүүлэн бодож алхья.

5.Өнөөдөр өөрийнхөө муу тал, дутагдал, гэм бурууг нэг сайн тунгаая. Би өчигдөр элдэвт шаналж, хий сэтгэл зовж байсан бол өнөөдөр тэр бүхнийг хаяна.

6.Өөрөөсөө гэм буруугаа эрье, алдаагаа давтахаа хойшид больё. Би өөрөө гэм буруутай байж, бусдыг буруутгаад яах вэ.

7.Өнөөдөр намайг зовоогоод байгаа асуудлыг сайн талаас нь шийдье. Чадахгүй бол мартъя. Тархи толгойноосоо авч хаяад дахиад бодохгүйн тулд муу юмны үүдийг хаая.

8.Өнөөдөр хийх зүйлээ бичиж төлөвлөе. Орой юуг амжуулаагүй болохоо нягтлан бодъё. Ингэвэл өөрийгөө шалгах, хянахад тустай шүү дээ.

9.Өнөөдөр нэг цаг хэртэй юу ч хийхгүй, юу ч бодохгүй сайхан амарч үзье, болж өгвөл төвлөрч, бясалгаж үзье. Тэгвэл цаашдын ажил амьдралд тустайг бүү март.

10.Өнөөдөр би юунаас ч айхгүй, зовохгүй. Айж ичсэнээс бүх юм үүсдэг. Би энэ мөчөөс хойш цог хийморьтой алхаж, хүмүүсийг хайрлаж явбал надад мөн сайнаар хандана.
Эх сурвалж:”Ган Зам”
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш