Хүн хийж чадах ажлаа олно гэдэг амаргүй. О.Магнайг ШӨХТГ-ын даргаар томилогдоход “Энэ яаж чаддаг юм бэ” гэхээсээ “Яг зөв шийдвэр” гэж хүлээж авагсад нь харьцангуй олон байсан болов уу.
Хэрүүлч заргач, тэмцэгч, жагсагч гээд аль болохгүй, бүтэхгүй юм бүхэнд нэр холбогдож явдаг дэндүү шударга ч юм шиг, хэтэрхий шулуухан ч юм шиг зан нь энэ албан тушаалыг хөнгөхөөн хашчихна гэдэг итгэлийг төрүүлсэн хэрэг. Тиймээс ч ажлаа аваад арваад хонож байгаа О.Магнай дарга харин ч нэг чаддаг ажлаа олов гэдгээ баталж амжлаа. Ажлыг ч шуурхайлж байна аа.
Дур мэдэн үгсэн хуйвалдаж бензин шатахууны үнийг нэмсэн шатахуун импортлогчидтой хамгийн түрүүнд хариуцлага тооцож, 17 тэрбумын торгуулийг заавал төлүүлж байж санаа нь амрах гэнэ. Боддог л бодол. Шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, дур мэдэн шатахууны үнийг литр тутамд нь 200-300 төгрөгөөр нэмснийг ШӨХТГ-ын улсын байцаагчид тогтоож торгууль тавьсан мөртлөө төд удалгүй энэ байгууллагын зөвлөлийн хурлаар улсын байцаагч нарынхаа шийдвэрийг цуцалж, торгуулийг хүчингүй болгож наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгочихоод байв. Үүнийг ном журмаар нь зохицуулж, торгуулийг нь төлүүлнэ гэж хар цагаан дайрч байгаа О.Магнайгийн зөв. Монополь эрхтэй компанийн удирдлагууд дуртай үедээ цугларч, “Роснефть”-ээс хамааралгүйгээр шатахууныхаа үнийг нэмж, монголчуудаа элэг бариад бүр сурчихсан юм чинь.
Улсын байцаагч нарынхаа шийдвэрийг цуцалсан зөвлөлийн зургаан хүнээ Авлигатай тэмцэх газарт шалгуулах юм гэсэн. Баяр хүргэе. Хүний мууд дуртайдаа биш шударга байх ёстой зах зээлийн өрсөлдөөнийг шударга бусаар шийдсэн эсэхийг нь шалгаж л таарна. Бид л 17 тэрбум гэж яриад байгаа болохоос үнэн чанартаа 60 тэрбумын торгуулийн асуудал сөхөгдөх юм билээ.
Нөгөө талаар секунд тутамд хэрэглэгчдийг мөлж, шулж байдаг үүрэн телефоны оператор компаниудыг номхруулахаар шийдсэн нь үнэн гоё. Өмнө нь ШӨХТГ-ын дарга нь байтугай төр засаг нь тэдэнтэй тооцоо бодож байсан удаагүй юм. Ирэх арвандүгээр сарын 1-нээс “моби”-гийн хэрэглэгчид минутаар бус секундээр хэмжүүлж, төлбөрөө төлж байхаар болсон. О.Магнайгийн хоёр дахь гавьяа энэ. Харин үр дүнг нь хүлээх л үлдлээ. Тэр үүрэн телефоны оператор компаниудын захирлуудтай яг ийм асуудлаар яриа хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрсэн байна лээ. Утасны шинэ дугаар худалдаж авсныхаа төлөө хураамж төлдөг байсныг хэрэглэгчдэд нь утасны төлбөрөөс нь хасч тооцуулахаар болсон. Сайхан сонсогдож байгаа биз дээ.
Шинэ дугаар худалдаж авсан иргэн тухайн үүрэн телефоны оператор компаниудыг 98 мянган төгрөг төллөө гэж бодоход энэ мөнгөө сар бүрийн ярианы төлбөрөөсөө хасуулан ямар ч үнэгүй дугаар авах эрхтэй боллоо гэсэн үг. Иймхэн асуудлыг шийдчих, хэрэглэгчдэдээ үнэнч байх зарчмыг “Мобиком” сэтгээгүй гэхээсээ хүсээгүй гэвэл ононо. Хэрэглэгчийн төлөө ингэж л ажиллах ёстой юм. Энэ мэтчилэн сурталчилгаандаа сануулга тавиагүй шар айраг үйлдвэрлэгчдэд торгууль хүлээлгэж, хуурай сүү хэмээн үнээний сүүгээр хулхидаж байсан сүүний үйлдвэрүүдэд 10 сая төгрөгийн торгууль тавьчихлаа. Болж байна аа. МУИС, МУБИС, ЭМШУИС, ХААИС, ШУТИС, СУИС зэрэг сургуулиуд мөн л үгсэн хуйвалдаж үндэслэлгүйгээр сургалтын төлбөрөө нэмсэн гэдгийг нь тогтоож, тус бүрт нь 25 сая төгрөгийн торгууль ногдуулж, сургалтын төлбөрөө бууруулах албан тоот хүргүүлжээ.
О.Магнай ажлаа сайхан эхэлж байна аа. Энэ эрчээрээ монголчуудаа элэг барьж, дээрэлхдэг хүмүүст шударга өрсөлдөөн гэж юу байдаг талаар хичээл заах хэрэгтэй. Очиж, очиж О.Магнайгаар хичээл заалгах гэж үү гэж эхнээсээ басамжлан доромжилж байгаа байх. Эхнээсээ долоодугаар сарын 1-ний хэргийн буруутан О.Магнайгийн хэргийг сэргээн шалга гээд бичээд, бичүүлээд эхэлчихсэн байна билээ. Бүү тоо. Өөрийнхөө ажлыг хийсэн шиг хийж, хариуцлагыг тооцсон шиг тооц гэмээр байна. Юуны төлөө хэрүүлч заргачаараа дуудуулж, үхэхээс бусдыг үзлээ дээ. Хэлсэн үгээ хэр ажил хэрэг болгох нь зөвхөн өөрөөс тань л шалтгаална. О.Магнай “магнаг” болоосой.
Б.Оюунгэрэл