Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн нэг сурагч өчигдөр 9:50 цагт ангидаа санамсаргүй байдлаар хий шахжээ. Тухайн үед хичээл орж байсан бөгөөд тус ангийн гурван сурагч ухаан алдаж, хоёр хүүхдийн амьсгаа нь боогдон эмнэлэгт хүргэгдсэн байна. “Хий шахсаны улмаас анги дотор байсан хүүхдүүдийн нүд нь аргаж, хоолой нь боогдсон” хэмээн багш нар нь мэдүүлжээ.
Энэ үйл явдлыг мэдсэн сургуулийн захиргаа шуурхай арга хэмжээ авсны дүнд сурагчдад яаралтай тусламж үзүүлжээ. Одоогоор ухаан алдсан хоёр сурагч эмнэлэгт хэвтэж, нөгөө гурав нь эмчилгээ хийлгээд гэртээ гарсан байна. Цагдаагийнхан ямар зорилгоор хий авч явсныг нь тодруулахаар шалгаж эхлээд байгаа аж.
Эх сурвалж : "Өглөөний сонин"