Аль-Кайда террорист бүлэг дэлхий дахинд хэр хэмжээний аюул занал учруулж болох талаар мэргэжилтнээс асууж тодруулсан байна. Тагнуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Амертикийн Стратфор хувийн компаний стратегийн асуудал хариуцсан дэд захирал Скот Стюварт энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Осама Бин Ладеныг хөнөөсөн нь Аль-Кайда бүлэгт хүнд цохилт болсон, харин одоо тус бүлгийн үйл ажиллагаагаа явуулах чадавхи бололцоо ямар байна вэ гэсэн асуултанд Скотт хариулахдаа "Манай Стратфор компанид удаан хугацаанд яригдсан асуудлуудын нэг юу байсан бэ гэхээр бид Аль-Кайдаг тодорхойлох тал дээр болгоомжтой байх хэрэгтэй, гол нөлөө бүхий хэдэн хүний нэгдлээс хамаагүй том зүйл. Гурван хэсгээс бүрдэнэ гэж хэлж болно, гол цөм нь Бин Ладен болон түүний ойрын хүмүүс, харин бусад нь Йемен дэх салбар гэх мэт, дараа нь Аль Кайдагийн энгийн дайчид. Тиймээс Аль-Кайда бол нэг гол байгууллагаас хамаагүй том зүйл" гэсэн байна. Тэрээр цааш ярихдаа тиймээс Афганистан, Йемен улсуудад болж байгаа халдлага дайралтуудын цаана Аль Кайдагийн гол удирдлагууд гэхээсээ илүүтэйгээр тэдгээр бүлэг салбарууд байгаа гэжээ.
Харин сүүлийн үед Йемен дэх Аль Кайдагийн салбар үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болсонд санаа зовж байгаагаа Скот Стюварт хэлжээ. Гэхдээ Йемений өмнөд хэсэгт засгийн газрын эсрэг халдлага дайралт хийж байгаа бүх хүмүүс Аль-Кайда бүлгийнх гэж хэлэх нь өрөөсгөл, учир нь тэнд Аль-Кайдагийн салбараас гадна Йемений эрх баригчидтай зөрчилтэй зарим овог аймгийнхан ч мөн үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг тэрээр онцолсон байна.
Харин удаан хугацаанд Осама Бин Ладены баруун гар байсан Айман Аль-Завахири одоо Аль-Кайдаг удирдах болсон, тэрээр террорист бүлгийн гол удирдлагад нөлөөтэй байсан, тэрээр цаашид Аль-Кайдаг сайн удирдаж чадах болов уу гэсэн асуултанд Скотт хариулахдаа түүнтэй холбоотой мэдээллүүдийг бид хүлээн авч байгаа, гэхдээ Аль-Завахирид Осама бин Ладеных шиг бусдыг удирдан чиглүүлэх чадвар байхгүй, тэр бусадтайгаа бага зэрэг таарамж муутай, харин одоо сонирхолтой зүйлүүдийн нэг юу вэ гэхээр өмнө нь Бин Ладентай хамт тулалддаг байсан Йемен дэх Аль-Кайдагийнхан Аль –Завахириг дагах уу гэдэг асуудал. Тус бүлгийн удирдагч Наусира Авайши Бин Ладены ойрын хүн, Торо Боро ууланд түүнтэй цуг тулалддаг байсан, Аль –Завахиритай ч хамт тулалддаг байсан, түүнийг Бахрайнд баривчилж байсан ч 2002 онд суллагдсан, тэрээр Аль-Кайдагийн гол удирдлагуудтай холбоо тогтоосон, одоо Аль Завахири гэх мэт Аль-Кайдагийн гол уидирдлагууд болон Йеменд үйл ажиллагаагаа явуулж байгаа Саудын Араб дахь Аль-Кайда (Al-Qaeda in the Arabian Peninsula (AQAP) ) бүлгийн харилцаанаас ихээхэн зүйл шалтгаална гэдгийг тэрээр онцолсон байна.
Э.АМАР