Хятадын цөмийн чадавхи аль хэдийнэ «цаасан бар» байхаа больсон юм. Хятад цөмийн зэвсэгтэй 3 дахь гүрэн улс болсон шиг байна. Тэгэхдээ Орос АНУ хоёроос тийм их хоцроогүй гэж шинжээчид үзэж байна. Москвад зарлан мэдээлсэн оросын шинжээчдийн илтгэлд ийм дүгнэлт хийжээ.
Хятад улс бол цөмийн хүчнийхээ бүрэлдэхүүн, тоо хэмжээг албан ёсоор мэдээлэхгүй байгаа цөмийн зэвсэгтэй таван гүрэн улсын цорын ганц нь юм. Илтгэлийг зохиогчийн нэг, Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Владимир Дворкин үүнийг тэмдэглээд «Хятадын цөмийн хөтөлбөр болон цөмийн хүчний байдал бүрэн хаалттай байна. Хятад цөмийн зэвсгийнхээ үлэмж хэсгийг нуун далдлаж байна» гэв.
Цөмийн ялимгүй чадавхи маань АНУ буюу Оросынхтой огт тэнцэхгүй гэж Бээжин мэдээгдсээр байна. Хятадын цөмийн хүчний эмзэг тал түүнийг огт мэдээлэхгүйд хүргэсэн бололтой. Цөмийн чадавхи нь маш их байгааг нуун далдлах зорилго тавигдсан байж магадгүй.
Шинжээчид цоо шинэ түүний дотор тагнуулын мэдээ баримтыг дурдав. Өнгөрсэн оны эцэс гэхэд Хятад бараг 40 тонн зэвсгийн уран, 19 тонн зэвсийн плутоний үйлдвэрлэжээ. Энэ нь 1800 орчим цөмийн цэнэг үйлдвэрлэх боломж олгосон байх. Эдгээр зэвсгийн тэн хагасыг шуурхай байрлуулж болзошгүй. Урьд ОХУ-ын БХЯ-нд стратегийн цөмийн зэвсгийн асуудал эрхлэж байсан Владимир Дворкин үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ
«Эдүгээ Хятад шинжээчдийн үзэж байгаагаас 2-3 дахин илүү цөмийн зэвсэгтэй. Ялангуяа тус улс цэргийн талаар давамгайлахыг хичээж байгааг харгалзах хэрэгтэй. Тухайлбал Шведийн стратегийн судлалын хүрээлэнгийн үнэлгээ үнэн хэрэг дээр Хятадад байгаа зэвсгийн хэмжээнээс бага байна» гэв.
Хятадын цөмийн сур хүчнийг дутуу үнэлэх нь аюултай гэж шинжээчид анхааруулав. Хятад цэргийн талаар бүс нутаг ба хил орчмын тэнгис далайд давамгайлахыг хичээж байна. Хятадын Тэнгисийн цэргийн хүчин гадаад далайд гарч, алслагдсан бүс нутаг тухайлбал Энэтхэгийн далайд цэргийн түшиц газар эрж байгаа нь Бээжингийн сэхүүн санаархалыг тусган харуулав.
Түүнчлэн Хятад улс стратегийн ба дунд тусгалтай пуужин, оператив-тактикын пуужингуудынхаа чанарыг сайжруулан олшруулж байна. Сүүлчийн хоёр ангилалын пуужинг нь цөмийн цэнэгтэй.
Мөн дүгнэлт маргаан үүсгэж мэднэ гэж «Оросын дуу хоолой» радиогийн цэргийн шинжээч Василий Кашин үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Хятад улс тактикын цөмийн зэвсгээ ЗХУ-тай сөргөлдөж байсан үед боловсрулав. Гэвч мөн ангилалын пуужин цөмийн цэнэгтэй болон тэдгээрийг бөөнөөр үйдвэрлэж байрлуусан тухай мэдээлэл алга» гэв.
Орос, АНУ-аас гадна Хятад цөмийн сур хүчээ ахар богино хугацаанд нэмэгдуулж мэдэх цорын ганц улс болсон гэж илтгэлийн зохиогчид үзэж байна. «Цөмийн клубын» гишүүн нэг ч улс энэ талаар Хятадтай тэнцэж чадахгүй.
Хятадын пуужин-цөмийн чадавхийг эрчимтэй шинэтгэж нэмэгдүүлж байгаа нь юуны түрүүнд статуст нь чухал ач холбогдолтой байх. Гэвч хятадын хөтөлбөр АНУ, Энэтхэг, Оросын цөмийн зэвсгийг тогтоон барихад чиглэгдсэн нь дамжиггүй. Иймээс АНУ,ОХУ-ын цөмийн зэвсгийг хорогдуулах буюу хязгаарлах шинэ ямар ч санаачилгад «хятадын хүчин зүйл» гэгчийг анхаарах хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Хэлэлцээ хийх үеэр ч, цөмийн зэвсэг хураах салбарт ямар нэг арга эхэмжээ дангаар авах үеэр ч анхаарвал зохино.