logo
 Ангараг гаригаас  усны ул мөрийг илрүүлэв

Ангараг гаригаас усны ул мөрийг илрүүлэв

2012/09/29
«Кьюриосити» Ангараг гаригаа явагч тус гариг дээр хэзээ нэгэн цагт ус урсаж байсныг нотлосон баримтыг олж илрүүлсэн гэж «Интерфакс» агентлаг НАСА агентлагийн мэдэгдлийг үндэслэн мэдээлжээ. Энэ багаж гаригийг бараг хоёр сар шинжлэн судлаад дугуй хэлбэртэй чулууны гэрэл зургуудыг дэлхийд явуулав. Эдгээр чулуу усны нөлөөгөөр ийм хэлбэртэй болсон гэж эрдэмтэд үзэж байна. Робот 8-р сарын эхээр Ангараг гариг дээр буусан юм. Одоогоос хэдэн тэрбум жилийн тэртээ ус урсаж байсан газарт энэ багаж буусан гэж НАСА-гийн шинжээчид үзэж байна. Цаашдын шинжилгээ судалгаа ус байсан үед Ангараг гаригийн гадрага ямар байсныг тодорхойлох боломж олгоно гэдэгт эрдэмтэд найдаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш