Түвдээс германы фашистууд 1930-аад оны үед хулгайлсан Будда бурханы “төмөр” барималыг солирын хэлтэрхийгээр хийсэн байжээ гэж британын “Гардиан” сонин өнөөдөр бичсэн байна. Энэ баримлыг маш нарийн судлаж үзсэн эрдэмтэд түүнийг зөвхөн солирын найрлагад элбэг байдаг никелиэр баялаг төмрөөр хийснийг тогтоосон байна. Энэ баримлыг хийсэн солир манай Дэлхийд 15 мянган жилийн өмнө одоогийн Монгол улс Сибирь хоёрын дунд буусан бололтой. Энэ солир буухдаа 250 жижиг хэсэг болон бутарсан ба түүний зарим хэсэг нь одоо хувийн цуглуулагчдын гарт байгаа юм. Будда бурханы “төмөр” баримал нь 10 кг жинтэй 24 см өндөр юм. Буддын шашны Хойд зүгийн Хаан гэж тооцогддог Вайшравану бурханы дүр гэж энэ баримлыг тооцдог байна. Ази тивд ари үндэстний удмыг хайж байсан германы фашистуудын экспедицийнхэн дэлхийн 2-р дайны өмнө Түвдээс энэ баримлыг хулгайлсан гэж үздэг юм. Энэ Будда бурханы гэдсэн дээр нь аз хийморийн эртний билэг тэмдэг хас тэмдгийг дүрсэлсэн ба гитлерчүүд сүүлд нь түүнийг хуулбарлаж авсан юм.