АНУ-д «Лалууд буруугүй» гэдэг өдөөн хатгасан киноны продюсер Накула Бассели Накулаг баривчласан тухай Лос-Анжелес хотын прокурорын газраас мэдээлэв. Урьд санхүүгийн гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн Накула шоронгоос хугацаанаас өмнө суллагдсан болзолыг зөрчсэн гэж үзэж байна. Түүнийг 2011 онд ял эдлэлтийг хянах газрын тусгай зөвшөөрөлгүйгээр интернет хэрэглэхгүй болзлоор 2011 онд сулласан билээ. Энэ киног зохиогоогүй. Лалын шашинтнуудыг басамжласан кино зохиосон компанид зөвхөн зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхэд нь тусласан гэж Накула мэдэгджээ.