logo
National Geographic Монголд

National Geographic Монголд

2012/10/01
1888 онд АНУ-ын 33 иргэн хамтран Үндэсний газар зүйн нийгэмлэгийг байгуулснаар үндэстэн дамнасан ашгийн бус шинжлэхухаан, боловсролын энэ байгууллагын түүх эхэлжээ. Зуу гаруй жилийн түүхэндээ мянга мянган шинжлэх ухааны экспедициудийг ивээн тэтгэж, түүх, соёл, газарзүй, археологи, палеонтологи, далайсудлал, байгаль, шинжлэх ухааны хайгуул, судалгаанд асар их хэмжээний хөрөнгө зарцуулж олон тооны боловсролын хөтөлбөртэй болсон энэхүү нийгэмлэгийнNational Geographic сэтгүүлийг  дэлхийн 120 орны 50 саяорчимуншигч 34 хэлээруншижбайна. Хүрээлэн буй орчин, технологи, түүх, соёл зэрэг өргөн хүрээтэй нийтлэлийн бодлогоороо дэлхийн соёлт хүнтөрөлхтний мэдлэг, оюун ухааны нэгэн билэг тэмдэг, илэрхийлэл болсон  энэхүү сэтгүүлийн Монгол дахь албан ёсны нээлт өчигдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн цогцолборт боллоо. Нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд улстөр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгуулага, дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, соёл урлагийн зүтгэлтнүүд оролцсон байна.
Хүн төрөлхтөний зүрх сэтгэл дэх дэлхийгээ хайрлах, асран хамгаалах, байгалиар дамжуулан өөрийгөө танин мэдэх үзэл санааг суулгаж ирсэн National Geographic сэтгүүл монгол хэлээр хэвлэгдэж байгаа нь Монгол Улс зөвхөн газар доорхи байгалийн баялагаараа дэлхийн анхаарлын төвд очоогүй. Энэ бол Монголын байгаль, соёл иргэншил, түүх, уламжлал, ухаан дэлхийд үнэлэгдэх цаг ирсний баталгаа гэж Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг National Geographic Mongolia төслийн албан ёсны нээлтэд оролцохдоо хэллээ.
Үндэсний газар зүйн нийгэмлэгийн үндсэн хэвлэл болох National Geographic сэтгүүлээс гадна хүүхдэд зориулсан National Geographic Kids, аялагч нарт зориулсан National Geographic Traveler зэрэг сэтгүүл монгол хэлээр хэвлэгдэх юм байна.
Ерөнхий сайд “Хариуцлага, хяналт, хэрэгжилт”-ийг нэхнэ
Баруун аймгуудад ажиллаад ирсэн  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 9 дүгээр сарын 27-ны өдөр яам, агентлаг, газруудын удирдлагатай видео хурал хийлээ. Сар бүрийн сүүлийн долоо хоногт тогтмол хийх “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” сэдэвт эхний хуралд Ерөнхий сайдтай хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг оролцлоо.
Байгуулагдаад 41 хонож буй Шинэчлэлийн Засгийн газар энэ хугацаанд 6 удаа ээлжит, 7 удаа ээлжит бус хуралдаан хийжээ.  Хуралдаануудаас гаргасан тогтоол, шийдвэр, захирамж хэрхэн ажил хэрэг болж, хөрсөн дээр бууж байгааг хянах үүднээс яам, агентлаг, газруудтай ийм хурал хийхээр болсон байна. Нэг үгээр хэлбэл Шинэчлэлийн Засгийн газар тушаал шийдвэрийг цаасан дээр гаргаад орхих биш, хэрэгжилтийг нь эргээд хянадаг, хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцдог тогтолцоог бий болгож буйг Ерөнхий сайд онцолсон юм.
Шинэчлэлийн Засгийн газар нь сар бүр 3 шаттайгаар уулзалт хийх бөгөөд сар бүрийн эхний долоо хоногийн 3 дахь өдөр 11.30 цагт Ерөнхий сайд аймаг орон нутгийн удирдлагуудтай видео хурал хийх бол хоёр дахь 7 хоногт “Шинэчилж шийдье - 222” уулзалтаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын саналыг сонсох болно. Харин сарын сүүлийн 7 хоногт яам агентлаг газруудтай “Хариуцлга, хяналт, хэрэгжилт” видео хурлыг зохион байгуулж хийсэн бүтээснээ эргэн харж, хийж хэрэгжүүлэхээ зөвлөлдөх юм байна.
Өнгөрсөн 41 хоногийн хугацаанд Засгийн газраас 29 тогтоол, Ерөнхий сайдын 15 захирамж гарч Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр 6 үүрэг өгөгдсөн байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг гаргасан шийдвэрүүдээс хэрэгжиж байгаа ажлууд байгаа,  тэднийг магтах хэрэгтэй. Мөн хийгдэх ёстой ч хийгдээгүй ажил их байна. Тэдгээрт хариуцлага тооцох ёстойг хэллээ.
Шинэчлэлийн Засгийн газар анхны хуралдаанаараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөг ард иргэдэд нээлттэй болгох тогтоол гарган хэрэгжүүлж байгаа.
Мөн төрийн албан хаагчид интернэтийн орчинд хэтэрхий их зугаалж, ажлын цагаар тоглоом тоглож, хэрэгтэй хэрэггүй сайт руу орж коммент бичдэг цагаа иргэд олон түмэнд зориулах хэрэгтэй. Нөгөө талаас төрийн албан хаагчид интернэтийн орчинд байнга ажиллаж байгаа нь мэдээллийн аюулгүй байдалд зохимжгүй байгааг Ерөнхий сайд хэлсэн. Тиймээс интернэтийн хэрэглээг хязгаарлаж, ажлын өрөөндөө интернэт ашиглахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ шийдвэрийн хэрэгжилт ямар шатанд байгааг судлан эргэж мэдээлэхийг холбогдох хүмүүст даалгалаа. 
Мөн Хөгжлийн банкны эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийн тухай тогтоолын хэрэгжилт, импортоор оруулж ирж байгаа автобензин, дизелийн түлшний Онцгой албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг тогтоолуудын хэрэгжилтийн явцыг танилцуулсан.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг видео хурлын үеэр баруун гурван аймагт ажилласан талаараа танилцуулсан юм.  Тендэрээр эрх авсан орон нутгийн замын ажлын явц тийм ч сайн биш байгааг Ерөнхий сайд дуулгаад объектоо бариагүй байж мөнгөө авчихдаг, дараа нь үнэ өссөн гэх зэрэг элдэв шалтгаанаар нэмж хөрөнгө нэхдэг түгээмэл байдал баруун гурван аймагт байгааг хэлсэн.
Ерөнхий сайд өмнөх Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам үндсэндээ тендэр хөөх ажилтай болчихоод байсныг шүүмжиллээ. “Эрүүл мэндийн яам гэхэд Барилгын яам болж хувираад байсан. Яаж өндөр өртгөөр өндөр барилга барих вэ гэсэн уралдаантай шахуу болоод байсан. Одоо эдгээрт цэг тавих ёстой” гэлээ. Энэ уулзалтын  үеэр сайд С.Эрдэнэ яам бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон тооны ажилтныг бий болгох хэрэгтэйг хэлж байлаа.
Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Засгийн газар ажлаа шуурхай явуулдаг болох ёстойг хэллээ. Засгийн газрын гаргасан шийдвэрийг цаасан дээр буулган  хэлбэржүүлэх гэж 3-4 хонодогийг 1-2 хоногт амжуулж сурах, гаргасан захирамжийг эзэнд нь хүргэх гэж 4-5 хонодогийг товчлох  зэргээр шуурхай ажиллагаа дутагдаж байгааг засч залруулах цаг болсныг онцгойлон анхаарууллаа.
Ийнхүү яам, агентлаг, газрын удирдлагуудтай сар бүр хийж байх ““Хариуцлага, хяналт, хэрэгжилт” анхны видео хурал өндөрлөж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар болохгүй бүтэхгүй байгаа олон хууль бус зүйлд цэг тавина. Олон юмыг засч залруулах ажил бидний толгой дээр байна. 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авсан 100 гаруй объект босоогүй байна гэдэг бол улсын мөнгөнд үнэхээр хайр гамгүй хандсан үйлдэл. Цаашид мөнгөө авчихаад ажлаа хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн нэрсийг улс орон даяар зарлаж, дараагийн тендерт оруулахгүй. Хүний төлөө биш мөнгөний төлөө ажилладаг байдлыг таслан зогсоож, сэтгэл зүрх гарган гар нийлэн ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэдгээ хэллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш