logo
Мухаммедыг доромжилсон киног Youtube сайтаас яагаад устгаагүй вэ?

Мухаммедыг доромжилсон киног Youtube сайтаас яагаад устгаагүй вэ?

2012/10/01
Америкт бүтээгдсэн "Буруугүй Мусульманчууд" киноны трэйлер интернэтэд тавигдсаны дараа лалын шашинтай орнуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Нэгдсэн Улсын элчингүүд халдлагад өртсөн. Бошигологч Мухаммедыг хэсэг бүлэг хэрцгий эрчүүдийг толгойлдог, хүүхэмсэг эр байдлаар гаргасан уг кино лалын шашинтнуудын уур эгдүүцлийг хүргэсэн билээ.
Харин "Google" компанийн ерөнхий захирал Эрик Шмидт Мухаммедын тухай киног яагаад өдийг хүртэл "Youtube" сайтаас устгахгүй байгаагаа тайлбарласан байна. Тэрээр хэлэхдээ "Бид уг киногоор дамжуулан жигшил зэвүүцлийг дэвэргэх эсвэл хүчирхийлэл үймээн дэгдээхийг мэдээж сайшаахгүй. Гэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь ямар ч зүйлд өгөх шилдэг хариулт гэдэгт бид итгэдэг" гэжээ.
Цагаан ордноос уриалга гаргасан хэдий ч "Google" компанийн эзэмшдэг "Youtube" сайтын удирдлагууд Исламын шашны эсрэг утга агуулгатай 13 минутын бичлэгийг устгахаас татгалзсан юм.
Захирал Шмидт "Google" –ийн шинэ таблет компьютерийг танилцуулахаар Сөүл хотод хүрэлцэн ирсэн байна. Тэрээр зарим улсын иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн учраас шаардлагатай арга хэмжээ авсан талаараа ярьжээ.
Ямартай ч Египет, Ливи болон бусад лалын шашинтай орнуудад "Буруугүй Мусульманчууд" киног Youtube сайтаас үзэх боломжгүй байгаа юм байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш