Баянгол дүүргийн шүүх энэ сарын 28-нд сүлжээний гэх тодотголтой залилагч нарыг шүүжээ. Бусдад 69.650.000 төгрөгийн хохирол учруулсан, 40 гаруй хохирогчтой Б.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн байна. Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, арван жил нэг сарын хугацаагаар хорих ял ногдуулсан байна.
Мөн 48 хохирогчтой 244.761.488 төгрөгийн хохиролтой долоон хүнд холбогдох хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Мөн 48 хохирогчтой 244.761.488 төгрөгийн хохиролтой долоон хүнд холбогдох хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: "Нийгмийн толь"