Улсын их хурлаас соёрхон баталсан “Монгол хэлний цэвэр байдлыг сахин хадгалах тухай” хуулийг манай хампаанийн тээвэрчид, хүндэтгэлийн цуглаан хийж, баяртай хүлээн авлаа. Цуглаан эхлэхэд хампаанийн ерөнхий менежер босч, цогтой халуун үгсийг угсруулан, цэвэр монгол хэлний гайхамшгийг үзүүлээд,
-Энэ цаг минут.., биш ээ, мөчөөс эхлэн бид алба бүү хэл амины яриандаа нэг ч гадаад үг хэрэглэхгүй! хэмээн нухацтай хэлэхэд нь бид нижигнэтэл алга ташиж баяр хүргэлээ. Энэ өдрөөс эхлэн манайхыг Авто тээврийн “Алтан жолоо” хампаани гэхээ больж “Өөрөө хөдлөгч тээврийн Алтан жолоо хамтрал” хэмээн нэрлэв. Ерөнхий менежерийг “ерөнхий манлайлагч”, ашиглалтын инженер миний биеийг “ашиглалтын их мэдэгч” гэх боллоо. Инженер гэдэг чинь бүхнийг мэддэг хүн учир тэгж томъёолох нь зөв гэж Хэлний хүрээлэнгийн эрдэмтэд үзсэн юм байх.
Нээрээ л баярын хурал өндөрлөсөн тэр цаг мөчөөс эхлэн “Алтан жолоо” хамтралын өөрөө явагч тэрэгний жүчээ бүхэнд (гаражийг хэлж байгаа юм) цэвэр монгол сонсголонтой сайхан хэл яриа дуулдах боллоо. Жолооч нар урьд нь “машинаа халаана аа” гэж хахир муухай гадаад үгээр ярилцдаг байснаа больж “өөрөө явагч тэрэгнийхээ дотоод шаталтын хөдөлгүүрийг халаана аа” хэмээлцэх болсон нь алтан гургалдай донгодох мэт уран яруу сонсогдоно.
“Ашиглалтын их мэдэх” миний бие, “ерөнхий манлайлагч”-ийн өрөөнд ажил хэргээ хэлэлцэж байтал хуучны диспетчер, шинээр бол “мэдээч” Балдан хаалга өшиглөн орж ирлээ. Мануул хочит Балдангийн хоёр цэхэр нүд нь арслан барсынх гэмээр болжээ.
-Би, Авто тээврийн “Алтан жолоо” кампаанийн диспетчер болохоос “мэдээч”, “матаач” биш! Энэ нэрийг би хэзээ ч тэвчихгүй! гэж хашгирахад нь цонхны шил царгин дуугарч байна. “Ерөнхий манлайлагч” ухасхийн босч,
-Бааяа минь, аяар гэм! хэмээн түүнийг аргадахаар оролдож эхэллээ.
-Авто хампаани, диспетчер гэсэн гурван гадаад үг хэлнэ гэдэг чинь гурван жилийн хорих ял авна гэсэн үг шүү дээ! Тайвширч үз, Бааяа минь гэж гуйлаа.
Бид арван гурван мэхээ хэрэглэн Бааяаг тойглосоор арайхийн гаргатал, ерөнхий ня-бо шаримгар шар хүүхэн уйлж унжсаар орж ирлээ. Хөөрхий минь, туслахдаа “бичил цахилгаан тооцоолон бодох төхөөрөмж”-ийг хүнд өг гэж. Цаадах нь “нөүтбүүк”-ийг нь өгөөд явуулчихжээ. Шинэ хуулийн хавсралтад зөөврийн компьютерийг “бага оврын цахилгаан тооцоолон бодох төхөөрөмж”, тооны машиныг “бичил цахилгаан тооцоолон бодох төхөөрөмж” гэсэн ойролцоо нэр өгснийг туслах эндүүрчээ.
-Одоо би яана аа, энэ хоёрын үнийн зөрүү хоёр сая болж байна! гэснээ цурхирлаа, өнөөх чинь. “Бичил”, “бага овор” хоёрын хооронд ийм хол зөрүү байдаг юм санж. Бас үүний дараа хуучны “ээлжийн мастер”, шинэ цагийн “ээлжийн гарын урт” хошуугаа унжуулсаар орж ирлээ. Түүний шинэ нэр нь “гар урттай” хулгайч бус, “гарын уртай” өөрөөр хэлбэл “уран гартай” гэсэн утга санаа агуулж байгааг нь тайлбарлаж сэнхрүүлэхэд хугас өдрийг зарцууллаа.
Маргаашнаас нь “хамтрал” дээр илүү том хэргүүд ар араасаа цуварлаа. Сэлбэг хангамжийн нярав “хөдөлгүүрийн бүлүүр” захиалсныг нь цаад нийлүүлэгч хамтралын нөхдүүд “хөхүүрийн бүлүүр” гэж ташаа уншаад хэдэн мянган ширхэг айрагны бүлүүр ирүүлчихжээ. Дараагийн хайрцгийг задалтал юу гарч ирсэн гээч? Баахан алт мөнгөн бөгж бидний нүдийг гялбууллаа. Кольц гэдгийг шинэ хуулийн дагуу “хөдөлгүүрийн бүлүүрийн бөгж” гэж бичсэнийг яаж уншиж, яаж ойлгохоороо тэгдэг юм бүү мэд. Поршиний оронд модон бүлүүр, кольцны оронд мөнгөн бөгж тавилтай биш. Хэд хоноод манай хамтралын захиргаа мянган нэрийн барааны дэлгүүр нээж ажиллуулах боллоо. Ухаандаа эндүүрэгдэж ирсээр, дарсаар байгаа есөн жорын хогийг далд оруулах л гэж тэр шүү дээ.
За энэ ч дүүрч. Долоо дахь хоног дээр яасан гээч? Манай “засварын жүчээ”-ний “ээлжийн гарын урт” нударга Довдон, засварчин дүлий Лутааг нам цохичихлоо. Учир юу гэвэл, Довдон засварчиндаа “өөрөө явагч тэрэг”-ний “бөгс анги”-ийг засварлах үүрэг өгч л дээ. Лутаа чааваас эндүү сонсоод, зэргэлдээ дунд сургуулийн хамгийн бөгсөн талын ангийн хана цонхныг гялалзтал засчихсан нь нударга Довдонгийн уурыг тэгж огцом дүрсхийлгэсэн юмсанж.
Нударга Довдонгоо шоронд нь үдэж, дүлий Лутаагаа хөдөөлүүлж ирээд бид хуучны “хурлын заал”, шинэ цагийн “хурлын их танхим”-даа чимээгүй гашуудан сууцгаав. Нам гүмийг эвдэн, “ерөнхий манлайлагч” бослоо.
-Энэ цаг, энэ минут, энэ секундээс эхлээд хуучнаараа ярьж, бичье дээ гэж хэлээд, нулимсаа арчлаа.
А.АМАРСАЙХАН