С.Зориг нь 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Ардчиллын анхны цуглааныг Монгол Улсад удирдан зохион байгуулж, улс эх орноо ардчилал шинэчлэлийн замд уриалан дуудсан улс төрийн нэрт зүтгэлтэн байсан билээ. Ардчиллын алтан хараацайн нэг С.Зориг агсны таалал төгссөн өдөр өнөөдөр буюу аравдугаар сарын 2. Одоогоос 14 жилийн өмнөх буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн шөнө гэртээ бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн С.Зоригийн хөшөөнд жил бүрийн энэ өдөр хүндэтгэл үзүүлдэг билээ.
Одоогоос 14 жилийн өмнө буюу 1998 оны 10 сарын 1-2-нд шилжих шөнө УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарч, улс даяараа эмгэнэн гашуудаж байсан билээ. Түүнийг хэн ямар зорилгоор хөнөөсөн нь одоо болтол илрээгүй байна. Энэ хэргээс үүдэн Батаа, Оюунаа нэртэй хүмүүс нэг хэсэгтээ л айдастай амьдарч байсан гэхэд хилсдэхгүй. Хэргийн гол гэрч, талийгаачийн эхнэр Б.Булган хэргийн талаар өгсөн мэдүүлэгтээ хачирхалтай зүйл олныг дурьдсан байдаг. Дээрэмчид яагаад заавал цуу мэтийн зүйлийг хүнсний дэлгүүрээс биш улстөрчийнхөөс, төрийн сайдынхаас хайж, гэрт нь дайрч оров. Яагаад цорын ганц гэрч болсон талийгаачийн эхнэр Б.Булганыг амьд үлдээв гэх зэрэг олон асуулт 13 жилийн турш хариулт нэхлээ. Асуулт бүхэн энэ аймшигт гэмт хэргийг “Тайлагдашгүй нууц” гэдгийг хэлээд өгөх мэт энгийн хэрнээ ээдрээтэй. Харин энэ хэргийг улстөржүүлж, эрх мэдэл, албан тушаалд хүрэх шат болгон ашигласан хүн цөөнгүй. Тэдний нэг нь тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Мөрөн. Тэрбээр “С,Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг энэ Засгийн газрын үед илрэхгүй” хэмээсэн. Төдөлгүй УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшихдээ “Би л энэ хэргийг илрүүлнэ” хэмээн амласнаараа сонгогчдын итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсон билээ. Энэ нь сонгуулийн үр дүнд МАХН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулахад зохих хувь нэмрээ оруулсан гэж хэлж болно.
С.Зоригийг хөнөөсөн алуурчид “Дараагийнх нь Э.Бат-Үүл” хэмээсэн гэх хэзээ ч батлагдахгүй мэдээлэл гэрчийн амнаас унасан нь сонирхол татсан. Үүн дээр нэрмээс болж, малгайгаа мартсан Э.Бат-Үүл энэ хэрэгт нэр холбогдсон улстөрчдийн жагсаалтыг тэргүүлдэг. УИХ-ын эрхэм гишүүн Э.Бат-Үүл “Ганц худаг”-т хоригдсон тэр өдрүүдийг амьдралынхаа хамгийн хар өдрүүд байсныг дурсдаг бөгөөд журмын нөхрөө алдсанаас хойшхи аравдугаар сарын 2 болгоныг ар гэрийнхэнтэй нь хамт дурсгалын хөшөөг нь хүндэтгэн өнгөрүүлдэг болсон. Өнөөдөр ч 11 цагаас түүний ах С.Баяр болон УИХ-ын гишүүн С.Оюун болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хөшөөнд нь цэцэг өргөх юм байна.
* * *
Олон жилийг ардаа орхисин энэхүү дуулиант хэргийн сэжүүрийг одоо ч тайлаагүй байна. Тухайн үед С.Зориг алагдсан хэргийн талаарх үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол ч гарч байв. Гэвч хэрэг одоо ч илрээгүй, хэрэгтэн баригдаагүй байна. Монголчууд бүхэл бүтэн 13 жил түүний хөшөөнд сэтгэлээрээ зул өргөж, алуурчин баригдчихаасай хэмээн залбирсаар буй.
Тагнуулын байгууллагынханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэднээс дор өгүүлье.
1. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түүний үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.
2. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.
4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.
5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн байсан.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.
7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэхдээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байсан.
8. Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгөөр алуулсан. Түүнийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.
9. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.
10. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.
Тухайн үед “Нөгөөдөр” гэдэг сонины эрхлэгч байсан, нэрт сэтгүүлч Даваажав одоо ажил мэргэжлээ солиод лам болсон гэж дуулддаг. Үнэндээ сэтгэхүйн хувьд асуудалтай болсон гэдгийг хүмүүс хэлдэг. Зүгээр байсан хүн, басхүү энэ хэргийн талаар дорвитой мэдээлэл олж чадсан хүн яагаад гэнэт сэтгэхүйн өөрчлөлттэй болчихсон юм бол. Хордуулсан уу, эсвэл хэт айлган дарамталсан уу. Айлган дарамталсан байж магадгүй гэдгийг түүнтэй нэгэн гэрчийг нүүрэлдүүлэхэд нь дуу хоолой, гар хөл нь чичирч, хөлс нь асгарч, маш их сандарч байснаар нь дүгнэн хэлж байсан юм. Тиймээс Даваажав нэг мөр ажил мэргэжлээ орхин бусдад ам алдахгүй гэдэг өчиг өргөөд лам болсон байж болох.
С.Зоригийн хэргийн гэрч, эсвэл мөрдөж байсан хүмүүсийг хөнөөх, эсвэл дарамтлах нь бусад гэрчүүдийн зүрхийг үхүүлэх, амаа хамхиад чимээгүй явах нь дээр шүү гэдгийг ойлгуулах зорилготой юм биш үү. Харин хэн үүнийг хийгээд байна вэ?!