Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Вашингтон хотод ажиллаж амьдарч, сурч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтыг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг улам хөгжүүлэх талаар эрчимтэй ажиллаж байгаа. Эдийн засаг, улс төрийн төдийгүй соёл, боловсрол, шинжлэх ухааны харилцаанд түлхүү анхаарал тавьж байгаад талархаж байна” хэмээв.
Ерөнхийлөгч “Монголынхоо тухай мэдээллийг та бүхэн хангалттай авч байгаа байх аа. Тиймээс та бүхний саналыг сонсож, хийж байгаа, хийж болох ажлуудын тань талаар харилцан ярилцъя” гэснээр уулзалт эхэллээ.
АНУ-ын хоёр зуу гаруй хотод 20 гаруй мянган монгол иргэн амьдарч байгаагаас Вашингтонд 3500 орчим бий. Монгол иргэдийн дунд Монголын соёлын төв, Америкийн монголчуудын худалдааны танхим, Вашингтоны монголчуудын холбоо зэрэг хорь гаруй нийгэмлэг холбоод тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Уулзалтад эдгээр холбооны төлөөлөл ирж товчхон үйл ажиллагаагаа танилцуулав.
Вашингтоны монгол сургуульд жар гаруй хүүхэд суралцдаг. Гэвч тэдний сургалтад монголоос ирсэн сурах бичгийг ашиглахад хэцүү. Сэтгэлгээ нь өөр хүүхдүүдэд арай хүнд тусдаг. Тиймээс боловсролын мэргэжилтнүүд маань үүнд анхаарч гадаадад байгаа монгол хүүхдүүдэд зориулсан тусгай сурах бичиг хийх төсөл хэрэгжүүлбэл бид хамтрахад бэлэн гэдгээ Монгол сургуулийн захирал илэрхийлсэн. Мөн Монголд өгч байгаа нийгмийн халамжуудад биднийг хамруулах боломжийг судалж өгөөч гэж хүсэх нэгэн байхад нөгөө хэсэг нь монголын байгаль экологи, эдийн засаг, хариуцлага, шударга ёсны тогтолцоонд зовниж явдгаа ч хэлж байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчуудыг гадагш нь гаргадаг байгууллага нэг хэсэг олширч байсан бол өнөөдөр монголчуудаа гадаадаас ирүүлдэг байгууллага хуулийн дагуу бий болдог боллоо. Мэдээж халамжийг хавтгайруулж болохгүй. Гэхдээ зориулах ёстой зүйлийг зориулах ёстой хүнд нь өгөх л хэрэгтэй. Төрийн зүгээс хүүхдүүд, ээжүүд, оюутнууддаа хандсан бодлого маш сайн явуулах хэрэгтэй гэж би хувьдаа үздэг. Жишээ нь дэлхийн эхний гучин сургуульд өөрийн хүчээр орсон оюутнууддаа төрөөс тэтгэлэг өгөх ёстой.
Засгийн газар маань үнэхээр хэцүүхэн нөхцөлд байгуулагдлаа. Өнөөдөр Засгийн газартай хамтран нэн тэргүүнд шийдэх ёстой төмөр зам, цахилгааны эх үүсвэр, шатахууныхаа 100 хувь хараат байдлаас гарах гэсэн гурван асуудал байна. Бид энэ удаагийн Их Хуралд их найдаж байгаа шүү. Сайн хуулиуд гарна гэж итгэж байна. Газрын реформ, хууль шүүхийн шинэчлэл гээд бидэнд хийж хэрэгжүүлж байгаа, бас цаашид хийх ажил ч их байна. Тэгэхээр та бүхнээс гаргасан сайн санал санаачилгыг ажил хэрэг болгох талаар манай Тамгын газар ажиллах болно” хэмээн уулзалтад оролцогчдын асуултад хариулж, Монголын улс төр, эдийн засгийн асуудлаар санал солилцов.