logo
Тэсрэх бодис олджээ

Тэсрэх бодис олджээ

2011/07/09
Өнгөрсөн хоногт нийслэлд хүний амийг санаатайгаар хөнөөсөн нэг, золгүй тохиолдлоор амиа алдсан хэрэг 3 бүртгэгджээ. Архи хэтрүүлэн хэрэглэж, ухаанаа алдсан этгээдүүд нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гарсан байна. Тус хороонд цээжиндээ хутгалуулсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад, тус хорооны иргэн 45 настай Л нь оршин суух хаяг, ажилгүй 57 настай А гэгчтэй хамт архи ууж,  согтуурсан үедээ маргалдсанаас А нь Л-ийг 2 удаа хутгалж амийг нь хөнөөсөн болохыг тогтоосон байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Баянзүрох дүүргийн 27 дугаар хорооны нутгаас тэсрэх бодис олдсон байна. тус хорооны нутаг Дунд дарь Эхийн 3-851 тоотоос баруун тийш 150 метрийн зайд уулын овоон дээр  цэнхэр торон дотор 1 ширхэг нь 400 гр “Тортеловая шашка” гэсэн бичигтэй тэсрэх бодис 2 ширхэг, цагаан утасны хамт  байна гэсэн мэдээллийг шалгахад, уг уулын орой дээр Цэргийн анги байгууллагуудад хэрэглэгддэг 80 тн ажил хийдэг 300 кил калорь дулаан нэг доор ялгаруулах хүчин чадалтай тэсрэх бодис байжээ. Уг тэсрэх бодисыг Зэвсэгт хүчний 084-р ангийн тэсрэх дэлбэрэх хайгуул устгалын бүлгийн дарга хошууч Баттүвшингийн удирдсан бүрэлдэхүүн шалгаж дүгнэлт гарган зохих журмын дагуу аюулгүй болгон авч явсан шалгаж байна.
Г.Жаргал


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш