logo
Сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ

Сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ

2012/10/02
Монголбанкны Ерөнхийлөгч өнөөдөр 14.00 цагаас сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн талаар мэдээлэх юм байна.

Мөнгөний бодлогын төслийг Төвбанкнаас жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барьдаг. Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас хуульд заасан хугацаанаас хоёр хоногийн өмнө УИХ-ын даргад өргөн барив.

Уг үндсэн чиглэлд эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтөд чиглэсэн, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хязгаарлахад анхаарсан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, дундаж давхаргыг дэмжих, хуримтлалыг өсгөх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон, санхүүгийн тогтвортой байдлыг улам бүр бэхжүүлэхийг эрмэлзсэн, Засгийн газартай нягт, харилцан уялдаатай, үр дүнтэй хамтран ажиллах замаар бодлогоо уялдуулахаар төлөвлөжээ.

Б.Ирээдүй

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш