УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр хуралдсан юм. Энэ талаар тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Бүлгийн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг төсөлд "УИХ-д хамгийн олон суудал авсан намын насаар хамгийн ахмад гишүүн анхдугаар чуулганы нээлтийг удирдана" гэж тусгажээ. Ингэж тусгасанд эвслийн гишүүд санал нэгдэхгүй байгаа гэнэ.
Үүний оронд "Харин тухайн өдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээс насаар хамгийн ахмад гишүүн удирдана" хэмээн оруулах нь зүйд нийцнэ гэж үзэж буй юм. Мөн Эвслийн удирдах зөвлөл ойрын үед хуралдаж Ц.Оюунбаатар, Э.Батшугар нарын хэн нь УИХ-ын гишүүний тангараг өргөхийг шийдэх ажээ.
Эх сурвалж: Нийслэл таймс