Сүр дуулиантайхан бүрэлдсэн Засгийн газар ганцхан сарын түүхэндээ төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчид ажиллаж байх учиртай чухал ажлын байруудад халаа сэлгээ гээчийг ёстой нэг баруун солгойгүй, утга учиргүй наймаалалцаж, өгөлцөж авалцаж байна. Засгийн газрын хуралдааныг хагас сайнд хийж их ажил амжуулна гээд байсан нь ердөө л албан тушаалын наймааг ард олноосоо нууцлан хийх аятайхан арга мэх нь байж.
Төрийн жинхэнэ албан хаагчдыг хяналт шалгалтгүй халж сольж, наймаалалцаж байгаагийн зах зухаас нь танилцуулъя. Хууль зүйн дээд сургуулийн дэд захирал байхдаа согтуугаар машин жолоодож яваад хүний амь хөнөөсөн Н.Лүндэндорж гэгчийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар тавьчихлаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн оронд Н.Золжаргал, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очирын оронд “боевик” Б.Билэгт, УБЕГ-ын дарга Л.Амарсанаагийн оронд Ховдын АН-ын дарга байсан Ц.Пүрэвдоржийг чирч ирээд суулгачихав.
ГИХАЭГ-ын даргын албанаас гавьяат хуульч Д.Мөрөнг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр анхан шатны мэдлэггүй нэгнийг томилсон дуулдав.
Засгийн газрын тэргүүн маань СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг онхолдуулчихаад оронд нь шадар анд Г.Энхтайваныг хэнэг ч үгүй авч ирээд залчихсан.
Түүнээс өмнө хийгдсэн хачирхалтай нэгэн томилгоо бол ОССК-ийн захирал Ж.Алдаржавхлангийн оронд тохоон томилогдсон АН-ын “тогооны хүн” П.Гантулгын аз, од нь гийсэн тушаал дэвшилт байв. Энэ томилгоонд гайхаж, цочирдсон хүмүүсийн уулга алдалт одоо ч намжаагүй.
Саяхан даа, ШӨХТГ-ын Б.Лхагваг мөргөж унагаад даргын суудалд нь “тэмцэгч” О.Магнай заларсан. Харин шинэхэн даргын хамгийн эхний даацтай ажил хэмээгдээд байгаа шатахуун импортлогч компаниудын төлөх ёстой 17 тэрбумын хэрэг хэрхэн нааштай шийдэгдэхийг хүлээх л үлдээд байгаа.
Шинэхэн засаг төрийн задарсан томилгоонуудын заримаас тоочвол нэг иймэрхүү. Эдгээр томилгооны ард намын явцуу эрх ашиг, дарга нарын цус ойртолт, төрийн албаны доройтол явж байгаа нь эмгэнэлтэй.
Төрийн албан хаагчийн авцалдаагүй томилгооны тухай дараа дараагийн дугаартаа үргэлжлүүлэх болно.
Эх сурвалж: "Өглөөний сонин"