logo
Бангладешад гэрэл зургаас болж буддын шажинтнуудад халддав

Бангладешад гэрэл зургаас болж буддын шажинтнуудад халддав

2012/10/02
Өнгөрсэн амралтын өдрүүдэд хилэгнэн зэвүүцсэн лалын сүсэгтнүүд Бангладешийн зүүн-өмнөд нутгийн тосгодод буддын шажинтнуудын орон сууц, сум хийдийг тонон дээрэмдэж, галдан шатаажээ. Коран хөлөг сударыг шаатааж байгааг дүрслэсэн гэрэл зургийг Faceboок нийт олонтой харилцах сүлжээнд нийтлэсэн явдал ийн ажиллагааг гааруулав. Эндхийн нэгэн оршин суугч гэрэл зургийг байрлуулсан гэж лалын шашинтнууд үзэж, түүнийг саатуулжээ. Энэ этгээд гэрэл зургийг өөрөө байрлуулаагүй, зөвхөн түүний нэрийг доогуур нь бичсэн байна гэж цагдаа нар мэдээллээ. Хилэгнэн зэвүүцсэн лалын шашинтнууд Кокс Базар орчимд орон нутгийн хүн амын орон сууц, сум хийдийг галдан шатааж, тэднийг гэр орноо орхиж явахад хүргэв. Буддын шашинтнуудын мэдээлснээр эхлээд халдагсад орон сууцы нь тонон дээрэмдэж дараа нь галдан шатаажээ. Орон нутгийн эрх баригчид будлианыг эцэслүүлэхийн тулд армид арга буюу хандав. Хөл хорих цаг энэ нутагт тогтоож, аюулгүй байдлын албаны ажилтнууд гудамжад эргүүл хийж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш