logo
В.Живов: “Монголын тал лицензийн асуудлаа шийдэхгүй бол “Дорнод уран”-ы ажил эхлэхгүй”

В.Живов: “Монголын тал лицензийн асуудлаа шийдэхгүй бол “Дорнод уран”-ы ажил эхлэхгүй”

2012/10/02
Монгол Улс Дорнодын ураны орд дээр хууль ёсны дагуу ажиллаж байсан Канадын хөрөнгө оруулалттай "Хан Ресурс" компанийн ураны тусгай зөвшөөрлийг хүчин-гүй болгож ОХУ-ын төрийн өмчит “Атомредметзолото” компа­нид өгсөн билээ. Үүний дараа Канадын компани Монгол Улсыг Арбитрийн шүүхэд өгч, өөртөө давуу талыг бий болгоод байгаа. Манай тал "Хан Ресурс" компанийг “Хувьцаагаа БНХАУ-ын төрийн өмчит "CNNC" компанид зарахыг завдсан” хэмээн буруутгаж буй. Харин одоогийн байдлаар “Дорнод Уран” компанийг МУ-ын Засгийн газартай хамтран эзэмшиж буй “Атомредметзолото” үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ямар байр суурь илэрхийлж байсныг дарга асных нь яриагаар дамжуулж хүргэе. Вадим Живов нь төрийн өмчит “Атомредметзолото”-г дэлхийн хэмжээний компани болгож тэлсэн гавьяатай удирдагч гэж үнэлэгддэг юм. 2012 онд 124 сая ам.доллар олж, Оросын баячуудын эгнээнд бичигдсэн тэрбээр томоохон ТӨК Техснабэкспортын захирал болно гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлүүдэд гарч эхлээд байгаа юм.
“Атомредметзолото” нь Хан ресурстай шүүхдэлцээд ялагд­сан ч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй өдийг хүрсэн юм. Харин Монголын тал­тай хийж буй "Хан ресурс" компанийн зарга есдүгээр сарын сүүлчээр шийдэгдэнэ гэж байсан одоогоор хурлын тов тодорхой болоогүй байгаа. Хэрвээ манай тал ялагдвал 285 сая ам.долларын өрөнд унана. Ялбал мэдээж, Дорнод Уран олборлолтоо эхлүүлэх билээ.
-2010 онд сайхан ажил­ласан байна шүү. Казахстан ордыг худалдаж авсан, Дорнодын ордыг ашиглах талаар эцэслэн тохиролцсон, Канадын Uranium One-ы хувьцааны 51 хувийг авсан гээд л… Гэтэл энэ жил бас Африкт үйл ажиллагаа явуулдаг Mantra Resources-ыг 100 хувь худалдаж авахыг хүсч байгаа гэж байна.  Гадаадад орд эзэмших нь ямар ашигтай юм бэ?
-Манай компанийн өмнө ОХУ, Засгийн газраас өгсөн стратегийн даалгавар бий. Засгийн газар, “Росатом” компа­ниуд өнгөрсөн жилээс эхлэн цөмийн эрчим хүч­ний станц барих ажлыг эрчимжүүлж дэлхийн олон оронтой хамтран ажиллах тохиролцоонд хүрч байгаа. Хоёр улсын хамтын эзэмшилд очих тэдгээр станцуудыг түүхий эдээр тасалчихгүй байх нь бидний үүрэг. Тиймээс 2015 он гэхэд жилд 15.1 мянган тонн уран олборлосон дэлхийн анхны компани болох том зорилго тавиад ажиллаж байна. Казахстан бол ураны Саудын Араб, энэ салбарын хамгийн гол тоглогчид тэнд бий. Mantra-гийн хувьд тодорхойгүй зүйл их бий. Ураны хувьд олборлолтын зардал чухал байдаг болохоор хайгуул гэхээсээ илүү зардал багатай, нөөц нь тогтоогдчихсон орд худалдаж авах нь илүү найдвартай байдаг юм.  
-2010 оны сүүлээр АРМЗ Монголын “Монатом” ком­панитай хамтран Дорнодын уурхай дээр ажиллах “Дорнод уран” компанийг байгуулсан. Гэхдээ хамгийн гол нь энэ хамтарсан компани ямар газруудад олборлолт хийх вэ гэдэг нь ойлгомжгүй байна л даа. Өмнө нь энд Канадын Хан Ресурс компани үйл ажиллагаа явуулж байсан ч Монголын тал лицензийг нь цуцалсан. Гэхдээ "Хан Ресурс" энэ бүхний ард АРМЗ байгаа гэж үзэж байгаа.
-Гэрээ ямар ч асуудалгүй, холбог­дох дүрэм журмын дагуу байгуулагдсан. Одоо Монголын тал чухам ямар газруудад олборлолт явуулахыг шийдэх ёстой. Монголд асар их нөөцтэй байж болох олон талбай бий. Монголын тал эхлээд өмнөх, хойдох асууд­луудаа шийдэх хэрэгтэй. Бид онцгой зөвшөөрөлд бүрэн хариуцлагатай хандана, мөн үүн шигээ ямар ч асуудал, маргаангүй талбайд ажиллана. Хэрвээ монголын тал энэ шаардлагыг хүлээж авахгүй бол хамтарсан уурхайн ажил эхлэхгүй.

Х.Бат
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш