Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 28-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд хээрийн бэлтгэл хийж байх үеэр нэгэн оюутан бахардаж, амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ талаар Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, ахлах дэслэгч Г.Жанчивдоржоос тодрууллаа.
-Баянчандмань суманд гарсан хэргийн талаар тодруулах гэсэн юм?
-Дотоод хэргийн их сургуулийн харьяа Хилийн албаны сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан 18 настай Г хээрийн сургуулилт хийж байх үед бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй амьсгал хураасан харамсалтай хэрэг гарлаа. Оюутнууд хилийн цэргийн 151 дүгээр ангид хээрийн сургуулилт хийж байсан. Тухайн үед оюутнууд 10 км газар гүйх ёстой байсан ч талийгаач зургаан км газар гүйгээд бахардсан юм билээ.
-Ямар шалтгаанаас болж, амиа алдсаныг нь тогтоосон уу?
-Төв аймгийн цагдаагийн газрынхан хэрэг гарсан өдрөөс эхлэн Баянчандмань сумын хилийн цэргийн 151 дүгээр ангид шалгапт хийгээд өнөөдөр /өчигдөр/ эргэн ирлээ. Хэргийг шалгаж байгаа тул тодорхой зүйл хэлэх боломжгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт ч хараахан гараагүй байна. Гэхдээ ангийнх нь хүүхдүүдийн хэлж буйгаар талийгаач бие султай хүүхэд байсан гэсэн.
-Нэгдүгээр дамжааны оюутныг ийм хол газар гүйлгэж болдог юм болов уу. Гүйлтийн зайнаас болж, бахардсан юм биш биз дээ?
-Тодорхой хэлж мэдэхгүй байна. Сургуулийн зүгээс хичээл төлөвлөгөөний дагуу явагдсан гэж тайлбарласан.
-Өмнө нь ййм хэрэг гарч байсан уу?
-Анх удаа л ийм хэрэг гарч байна.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж:”Монголын үнэн”