МАХН-ыг зорьсон их нүүдэл тасрахгүй нь бололтой. Өдөрт хэдэн зуугаараа явах аж. Бүр дүүрэг дүүргээрээ, тун нарийн зохион байгуулалттай нүүх гэнэ. Хадаг сүү барьж, малийтал инээмсэглэн угтах МАХН-ын шинэхэн генсек Г.Шийлэгдамба тун ч баяртай, хэлэх үгээ олж ядан байгаа гэх. Өчигдөрхөн гэхэд л Баянгол дүүргийн Засаг дарга асан П.Цогтбаатараар толгойлуулсан МАН-ын 500 гишүүн МАХН-ын батлахаа гардаж, элэг нэгт ахан дүүстэйгээ нэгдэв. Тэдний дотор У.Хүрэлсүх, С.Батболд нарыг хатуухан шүүмжилдэг, тэдэнд үнэн голоосоо дургүй, намыг тараан бутаргаж байгаа гэж үздэг нөхөд олон харагдав. Өдөрт 300, 500-гаараа явж байгаа энэ нүүдэл МАН-ын удирдлагуудад ямар цочрол өгч, хэрхэн хүлээж авч байгаа бол гэдэг нь сонин санагдаж байна. “Монгол Ардын Намын гишүүд ч гэж дээ, ер нь бол нам бус зүгээр л хороо хорины хэдэн хүн явж байгаа байх, албан тушаал горилсон хэдэн урвагч зайлж байгаа” хэмээн тэд үл тоохыг оролдсон ч асуудал арай л өөр болоод явчихлаа. МАН-ын хаалга эгэл жирийн иргэдийн өмнө хаагдаж, МАХН-ынх “welcome” болох шалтгаан хэнээс эхэлсэн бэ гэдгийг Ардын намынхан одоо л хайж эхэлж байгаа. Мэдээж хамгийн гол буруутан нь У.Хүрэлсүх, С.Батболд нар. Намаа толгойлж байхдаа шинэчлэл хийнэ хэмээн “далдаганаж” нэрээ сольж, эгэл жирийн гишүүдийнхээ үгийг хэрэгсээгүй нь тэр хоёрын гол алдаа хэмээн тэдний ихэнх нь үзэж байгаа нь нууц биш. У.Хүрэлсүх нэрээ солиод нам ялагдвал хариуцлагыг би үүрнэ хэмээн томорсныг гишүүд нь тэр биш гишүүд нь үүрч байна. Албан тушаалд дуртай нэг хэсэг хүмүүс Н.Энхбаярын Хувьсгалт намыг сонгож байгаа ч зарим нь Ардын намд үлдэж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн нь тодорхой. Эхний хэдэн зууг явж л байг гэсэн сэтгэлээр үдсэн үл тоомсорлол нэлээд хүндрэх тийшээ хандчихлаа, Ө.Энхтүвшин дарга аа.
90 жилийн түүхтэй, зангарагтай, тулхтай хэмээн бардамнаж ирсэн Ардын намын “мөхөл” иржээ. Эрхийн тэнэг хүүхэд шиг аашилж өдөр болгон үнэгүй жүжиг үзүүлэхээ түр азнаж, намаа аврах аян өрнүүлсэн ч болохоор болж. Намтар түүхээр арвин баялаг, хүлээцтэй, соёлтой нам шиг зангараг харуулчихаж чадахгүй байж ачааны хүндийг үүрсэн Ардын нам гэж “өвчигнөх” хэрэг байна уу. Энэ нам чинь 90 жилийн настай юм байна даа гэж Богд ламын зурхайд буусан гэдгийг уншиж байсан санагдана. Өвгөн зурхайч үнэнийг хэлжээ гэдгийг мөхөл нь ирж байгаа эдгээр үйлдэл харуулаад байна, МАН-ынхаан. Та нарыг ард түмэн нам шиг нам гэж харахаа болиод удаж байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр юманд ээлж байдаг юм. Ялагдаж, тахимаа өгсөн алдаагаа эргэж нэг хараад, эргэцүүлж бодоод, алдаа оноогоо цэгнэж намаа нам шиг нь үлдээхийн төлөө хөдөлж эхэлсэн нь дээр болов уу, олон мянган гишүүдээ бодоод ч болов. Улс төрийн соёл гаргаж нэрээ сольсноос болов уу, мөнгө харсан нэр дэвшүүлэлт үү, эсвэл мөнгө үнэртүүлсэн мөрийн хөтөлбөр байв уу гэдгээ дүгнэх цаг иржээ. 220 мянгаас хоёр, гурван мянга явах нь том хохирол биш гэж үзэн дуугүй суусаар л байх нь зөв үү. МАН хэмээх нэг нуураас МАХН гэдэг нөгөө нуур руу урсч байгаа “сонгогч” гэсэн их урсгалыг ямар далангаар зогсоох гэж байна. Ямар ч далан зогсоож чадахгүй гэж МАХН-ынхан үзэж, өдөр бүр гишүүд элсүүлдэг том ажилтай болж. За яахав алдаа л биз хэмээн өмгөөлж, С.Батболд, У.Хүрэлсүх хоёроо хамгаалан үлдэж, сонгогчдоо алдаж дуусах уу. Ялагдлын гол буруутан С.Батболд, У.Хүрэлсүх нартаа томоохон банга хүртээж, болохгүй бол намаасаа хөөж ч болов энэ урсгалыг зогсоох юм уу. Хэрхэхийг Ө.Энхтүвшин дарга шийдэж, Ардын намаа аварч үлдэх хэцүүхэн сонголттой тулгарах нь дээ. Энэ бүхнээс харвал С.Батболд, У.Хүрэлсүх нар намдаа гай болсон ч, эх орондоо гавьяа байгуулчихсан юм биш үү. Гавьяа байгуулсан гэх тухайд коммунист нэртэй намынхаа нэрийг өөрчилж, дэлхийд таалагдахыг хүссэн шүү дээ. Мөн Монголын тархинд 90 жил бугшсан “идээг” шахаж гаргалаа. Үүнийг эрхбиш гишүүд нь ойлгох биз ээ. Энэ их багыг эс мэдэх нүүдэл Монголын дэндүү бохир улс төрд “салхи” оруулах урсгал ч юм бил үү, хэн мэдлээ. Аливаа эрсдэл сайн зүйл дагуулдаг жамтай.
Б.Өнөртогтох