logo
Инфляци Монголыг чөтгөрийн тойрогт татан оруулжээ

Инфляци Монголыг чөтгөрийн тойрогт татан оруулжээ

2012/10/03

“Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хараат, ихээхэн явцуу болж байна” гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал сэтгүүлчидтэй хийсэн “Зан­гиагүй уулзалт”-ынхаа үеэр хэлэв. Өчигдөр болсон уул­­­­залтаар Монголбанкны удирдлагууд Монгол Улсын мөнгөний бодлого, төс­вийн үндсэн баримтлал, эдийн засгийн өнөөгийн бай­дал зэргийг дэлгэрэнгүй та­нилцуулсан. Эдгээрээс инф­ляцийн  тухай  мэдээл­лийг тодруулан хүргэе.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд монголчууд инф­ляци хэмээх “хар хүч”-нд дарлуулж, дээр, дооргүй энэ тухай ярих болсон. Гэвч энэ үл бүтэх нөлөөлөл чухам юунаас болж Монголын эдийн засгийг дарлах болов. Нэн тэргүүнд улстөрчдийн халтай амлалтаас үүдэн нийгмийг хоёр жил үр бү­тээлгүй тэжээсэн ха­ламжийн хавтгайрал үүнд буруутай. Гэвч төрийн бод­лого эхнээсээ хэт явцуу, өрөөс­гөл  байсан  учраас нийг­мийн халамж зайлшгүй арга хэмжээнүүдийн нэг болсон байна.

Учир нь  төр засаг эхнээ­сээ хөрөнгө оруулалтыг асар их мөнгө монголчуудын өвөр дээр сул  асгаран орж ирж буй мэтээр ойлгуулсан. Үүнээс болж зах зээлд үнийн өсөлт нэмэгдэж, бага орлоготой иргэдэд энэ нь дарамт болсон тул хүссэн, хүсээгүй халамж шаардах болжээ. Ингээд мө­нөөх чөтгөрийн тойрог жин­хэнэ утгаараа биелэх нь тэр.

Өөрөөр хэлбэл, халамж өсөх хэрээр зах зээлд орж ирж буй мөнгө нэмэгдэж, энэ хэрээр бараа, үйлчилгээний үнэ өснө. Энэ тохиолдолд Монголбанк мөнгөний бод­логоо чангатгаж, хүүгээ өс­гөхөөс өөр аргагүй болох ба арилжааны банкууд ч зээ­лийнхээ хүүг дагаж нэмнэ.

Энэ тохиолдолд тө­рөөс цалин, тэтгэврийг нэ­­­мэх шийдвэрт хүрэх нь дам­жиггүй. Ингээд тө­рийн болон төсвийн албан хаагчид, тэтгэврийн хөгшид гар дээр авах мөнгөө 30 хувиар нэмүүлэх нь тэр. Гэвч эцсийн дүндээ ханш нь нэмэгдсэн бараа, үйл­чил­гээнээс болоод дээрх арга инфляцийг хазаарлах шилдэг шийдэл болж чаддаггүй аж.

Нөгөөтэйгүүр нийгмийн бүхий л массыг хамран тараагдаж буй ха­ламжийн мөнгө бага, дунд орлоготой иргэдийн гараас шууд лангууны бараагаар со­лигддог. Ингээд бодохоор халамж гээч нь сайхан нэ­рээр халхавч хийсэн, ихээ­хэн хэргийн эзэн хэнгэргийн дохиур болж таарч байна.

Гол нь инфляцийн дарах жин нийгмийн давхарга тус бүрт харилцан адилгүй тус­даг байх юм. Тодруулбал, инфляци 15 хувьтай байхад /Монгол Улсын инфляцийн түвшин одоогоор ийм хувь­тай байгаа/ бага орлого­той иргэд үүнийг 80, дунд ор­логотой нь 30-50, харин бая­чууд нэг хувиар мэдэрдэг гэнэ. Хамгийн харамсалтай нь, инфляци нийгмийг хо­­доодоор нь дамжуулан дар­ладаг аж.

Өөрөөр хэлбэл, инфляци өсөх хэрээр хүнсний бүтээг­дэхүүний үнэ хамгийн хурд­тай нэмэг­дэж, дийл­дэхээ больдог. Энэ тохиолдолд ядуу ир­гэд орлогынхоо 80 ху­вийг хүнсэнд зарцуулж, үлд­сэ­нээр нь  амьдралынхаа бу­­сад хэрэгцээг хангадаг. Харин дундаж орлоготой иргэд олсон мөнгөнийхөө 30-50 хувиар талх, масло, мах авдаг гэсэн үг. Гэтэл энэ нөхцөл  байдал нийгмийн дээд  давхаргынханд төдий­лөн нөлөөлдөггүй, учир нь хүн баян байх хэрээр хоолонд мөнгө зарах нь багасдаг гэх нийгмийн судалгаа байдаг аж.

Инфляцийн нөлөө үүгээр зогсохгүй  нийгэм ядуурах тусам мөнгөний урсгал га­дагш чиглэдэг бө­гөөд до­тоо­дод үйлдвэрлэл, ажлын байр хөгжөөгүй нь ийм байдалд хүргэдэг гэсэн

Ингээд бодохоор Монгол Улс яг одоо чөтгөрийн той­­рогт нэгэнт орчихсон, га­рах арга замаа олж харж ча­дах­гүй эргэлдэж байгаа аж.

Эх сурвалж:"Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш