Өнгөрсөн наймдугаар сарын 27-нд шүүх хурал нь болж нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан 430 гаруй хүн залилсан гэмт этгээдүүдийг шүүх хурал ирэх долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүхэд болохоор товлогдлоо. Шүүх хуралд шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Б.Батхишиг нар оролцоно. Япон улсаас автомашин ачуулж өгнө хэмээн олон хүн залилсан этгээдүүд гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу 15 хүртэлх жилийн ял сонсоно.
Ж.Отгон
Ж.Отгон