“Мобиком" корпорацийн давуу эрх хэрээс хэтэрч үйлчлүүлэгчдээ хохироосоор байна. Тус газар үүрэн холбооны бусад оператор компаниудаас илүү өндөр төлбөрийг хэрэглэгчдээс авдаг хэрнээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй нь ээ. Энэ тухай нэгэн баримтыг уншигч танд хүргэж байна.
“Мобиком” корпорацийн хэрэглэгч 9904.... дугаартай Нийслэлийн иргэний танхимын ажилтан X нь дараах төлбөртөө 30 мянган төгрөгийн лимит тогтоолгосон аж. Түүнчлэн X нь энэ сарын 17-нд өнгөрөгч наймдугаар сарын дараа төлбөрөө төв дээр нь очиж төлөхөд 48 гаруй мянган төгрөтйн төлбөр гарчээ. Уг нь “Мобиком” корпораци лимит хэтэрсэн тохиолдолд хэрэглэгчийн үйлчилгээний эрхийг нь түр хаах ёстой. Гэтэл энэ мэт хэрэглэгчдэд мэдэгдэхгүйгээр лимитээс хэтэрсэн мөнгө авах нь энүүхэнд аж. Харин энэ талаар хэрэглэгчид нь гомдол мэдүүлэх бүрт “Та ярьсан л бол төл” хэмээн амыг нь тагладаг байна. Энэ бол “Мобиком” хэрэглэгчдээ хохироож байгаагийн захын нэг жишээ юм.
Цаашилбал, хэрэглэгч X нь есдүгээр сарын утасны төлбөрөө төлөхөөр өмнөх сарын 28-нд “Мобиком”-ын төв дээр очсон байна. Гэтэл 30 мянган төгрөгийн лимиттэй утасны төлбөр нь 600 мянга гаруй төгрөг болсон байж. Энэ тухай сонсоод X нь “Мобиком”-ын ажилтнуудад утасны дэлгэрэнгүй тайланг гаргаж өгөхийг шаарджээ. Гэтэл тус газрын ажилтнууд нь “Манай дэлгэрэнгүй тайланг хэвлэж авахад маш хэцүү. Бид гаргаж өгч чадахгүй” гэжээ. Тиймээс хэрэглэгч X нь Н.Золзаяа гэх менежерт нь энэ тухайгаа учирласан байна. Харин менежер Н.Золзаяа “Та ямар ч төлбөр тооцоо төлөх хэрэггүй" хэмээн түүнийг тайвшруулсан аж.
Дээрх асуудлыг тодруулахаар "Мобиком” корпораци дээр очив. Менежерийн хэлж буйгаар “Манайх долдугаар сарын 1-нээс шинэ программ суурилуулсан. Түүнээс биш ажлын хариуцлага алдаж санаатайгаар хэрэглэгчээс мөнгө завших гээгүй. Программын алдаанаас болоод хэд, хэдэн хүмүүст их хэмжээний мөнгө гарсан байгаа. Бид тэдгээр хүмүүсээс илүү мөнгө авахгүй” гэлээ.
Энэ мэт санаатай болон санамсаргүйгээр “Мобиком” корпораци иргэдээс илүү мөнгө авч урамшуулал шагналын сангаа бий болгож байж болзошгүй хэмээн иргэд хардаж байма.
Түүнчлэн “Мобиком” корпорацийн дараах төлбөрт үйлчилгээг хэрэглэгчдийн багцад дагалдах ярианы хэмжээг минутаар тооцдог ч ярьсан мэдээлэл нь төгрөгөөр гардаг байна. Ингэснээр "Мобиком" -ын хэрэглэгчид яаж ч хичээгээд хэрэглээгээ хянах боломжгүй ажээ.
Уг нь өрсөлдөөний хуулинд харшлах, цаашлаад ард иргэдийг хохироож буй "Мобиком" корпорацийг өнгөрсөн сард 10 сая төгрөгөөр л торгоод өнгөрсөн. Байнга урамшуулал зарладаг “Мобиком” урамшуулал бүрийнх нь ард ямар нэгэн “но” бий гэдгийг иргэд гадарлах болсон.
Л.Алтанхишиг
Эх сурвалж:”Нийслэл Таймс”